АНУ-ын банкинд байгаа Афганистаны хөрөнгийг царцаалаа

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Токио 2020

АНУ-ын банкинд байгаа Афганистаны хөрөнгийг царцаалаа

АНУ-ын банкинд байгаа Афганистаны хөрөнгийг царцаалаа

Жо Байдений засаг захиргаа АНУ-ын банкинд байгаа Афганистаны хөрөнгийг царцаалаа. Ингэснээр талибанчууд Афганистаны гадаад нөөцийн томоохон хэсэг болсон хэдэн тэрбум ам.долларын хөрөнгөд гар хүрэх эрхгүй болов. Энэ царцсан хөрөнгийн дотор Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкинд хадгалуулсан алтан гулдмайнууд багтаж байгаа аж. Афганистаны төв банкнаас өгсөн мэдээллээр алтны нөөц 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 22 тонн орчим байжээ.

Лондоны үнэт металлын зах зээлийн холбооны өнөөдрийн жишиг үнээр тооцвол алтны гулдмай ойролцоогоор 1.25 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй юм. Энэ нь Афганистаны засгийн газрын дотоодод болон гадаадад байршуулсан хөрөнгийн аравны нэгээс илүү хувийг бүрдүүлж байна гэсэн үг.

“Да Афганистан” гэж нэрлэгддэг төв банк өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 10 тэрбум ам.долларын нөөцтэй байв. Мөн Дэлхийн банкнаас мэдээлснээр 2020 онд Афганистаны дотоодын нийт бүтээгдэхүүн 20 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан нь дээрх нөөц бага тоо биш болохыг харуулж байгаа юм.

"Да Афганистан" банкны 10 тэрбум ам.долларын нөөцийн ихэнхийг гадаадад байршуулдаг боловч өөрийн агуулахад доод тал нь 160 сая ам.долларын арилжааны алт, мөнгө, Бактрийн эрдэнэс гэж нэрлэгддэг эртний алтан гоёл чимэглэл хадгалагддаг байна. Олон улсын валютын сангийн мэдээлснээр "Да Афганистан" банк нөөцийн ихэнхийг буюу  9.5 тэрбум ам.долларыг олон улсад байршуулжээ.

Энэ нөөц хөрөнгөөр Афганистаны 15 сарын импортыг төлөх боломжтой аж. Нөөцийн хэдэн хувь АНУ-д байршдаг болох нь тодорхойгүй байгаа ч 4.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө АНУ-ын Төрийн сан, Төрийн сангийн үнэт цаас ам.доллар хэлбэрээр хадгалагддаг байна.

Эх сурвалж: WhatsNew2Day

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж