ОХУ далавчит пуужин туршиж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

ОХУ далавчит пуужин туршиж болзошгүй

ОХУ далавчит пуужин туршиж болзошгүй

Хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн гэрэл зургуудаас харахад ОХУ-ын арми АНУ-ын хамгаалалтын системийг устгах зорилго бүхий “Skyfall” хэмээх цөмийн хөдөлгүүрт, далавчит пуужинг турших гэж байж болзошгүй аж.

Гэрэл зургуудыг наймдугаар сарын 16-нд "Capella Space" компанийн хиймэл дагуулаас авсан гэх. Уг зургууд дээр Арктикийн ойролцоох ОХУ-ын пуужин хөөргөх талбай идэвхжиж эхэлсэн нь харагдах аж. Энэ нь тус талбайд байрлаж буй “Skyfall” пуужингийн туршилт эхлэх гэж байж магадгүй гэх сэжиг төрүүлж байгаа талаар зургуудад дүн шинжилгээ хийсэн америк мэргэжилтнүүд үзжээ.

Мөн ОХУ зэвсгээ сайжруулах төлөвлөгөөний хүрээнд “Буревестник” хэмээн нэрлэгдэж буй пуужинг турших ажилд бэлдэж байгаа талаар энэ салбарт ажиллаж буй эх сурвалжууд АНУ-ын албан тушаалтнуудад мэдэгджээ.

Хиймэл дагуулын илгээсэн зургуудыг шинжилсэн мэргэжилтнүүдийн нэг Миддлбьюри хүрээлэнгийн зэвсгийн мэргэжилтэн Жеффри Левис “Цөмийн хөдөлгүүртэй гэдэг нь тус пуужин АНУ-ын илрүүлэгчдэд баригдалгүйгээр хэчнээн ч хол нисч чадна гэсэн үг. Харамсалтай нь одоогоор энэ пуужинг туршихад байгаль орчин, хүн төрөлхтөнд ямар нөлөөтэй нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс зарим мэргэжилтнүүд пуужинг нисдэг Чернобыль гэж ч нэрлэх нь бий” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж