УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон билээ. Түүний томилгоонд олон хүн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Гашуунсухайт хилийн боомтын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилсон мөн л мэл ам татлах болжээ. Энэ томилгоо одоогоос хэдэн сарын өмнө хийгдсэн аж.
УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяагийн хувьд Өмнөговь аймгаас сонгогдож 2016-2020 оны парламентад байхдаа онц хийсэн зүйлгүй нэгэн. Хүмүүс түүнийг номын зохиогчоос гадна, төрийн ордонд бохь зажлан сууснаар нь "таньдаг". Тэрбээр мөн ЖДҮ-гээс зээл авсан дуулианд холбогдож байсан. Харин өдгөө Гашуунсухайт хилийн боомтын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилогдож, хилийн боомтыг цэгцлэх ажилд оролцож явна. Энэ мэтчилэн МАН-ынхнан бялуугаа тараасаар яваа бололтой.