Монголын төр Моломоо гомдоов

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Монголын төр Моломоо гомдоов

Монголын төр Моломоо гомдоов

Саяхандаа иран хүү Саид Моллаей Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, Монголын ард түмнийг баярлуулж байв. Мөнгөн медалиа ч Монголын ард түмэнд зориулж буйгаа нэг биш удаа онцолж, Молом нэрэндээ хайртайгаа ч зарласан.

Сэтгэл нь хөдөлсөн монголчууд байдгаа барьж, автомашин, дээл, ташуур, мөнгөн аяга, криптовалют, цэцгийн баглаагаар  мөнгөн медалийг нь мялаасан. Гэвч Моломд маань Монголын төрийн хайр ивээл дутуу санагдсан бололтой. Олимпоос медаль хүртсэн тамирчинд олгодог тэтгэмжээ ч Монголын төр харамласан тухай тэр гомдоллов.

Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл өчигдөр/2021.08.18/ олимпийн медаль хүртсэн тамирчдадаа гурван өрөө байр бэлэглэсэн нь Саид Моллаейд хүнд туссан аж. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг бэлэглэсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд харамсч байна. Би одоо ч зочид буудалд амьдарч байна. Надад өгсөн машин 2010 оных байсан. Би Монгол Улсын Засгийн газар , Монголын үндэсний олимпийн хороонд гомдож байна” гэх мэт зүйл ярьжээ.

 

Бас тэрбээр Аса аварга гурван өрөө байр бэлэглэх талаар дурдаад амжсан. Саид Моллаейг дөнгөж л Монголын иргэншил авлаа гэхэд Асашорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан түүнд гурван өрөө байр өгнө гэж амласан. Харамсалтай нь, өдийг хүртэл амлалтдаа хүрээгүй яваа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
288
ХарамсалтайХарамсалтай
46
ХахаХаха
44
БурууБуруу
36
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж