"Зүрх мартахгүй" төслийнхөн тусламж хүслээ

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

"Зүрх мартахгүй" төслийнхөн тусламж хүслээ

"Зүрх мартахгүй" төслийнхөн тусламж хүслээ

Зүрхний төрөлхийн гажгаас болж мэс засалд зайлшгүй орох шаардлагатай хүүхдүүдэд тусалдаг төсөлт аяны талаар хүмүүс андахгүй мэднэ. Гэвч “Зүрх мартахгүй” төсөл санхүүгийн байдлаас болж түр зогсч байгаа талаар Б.Болдсайхан эмч цахим хуудастаа өчигдөр /2021.8.18/ нийтэлжээ.

Энэ төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан. Харин уг төсөл хэрэгжиж эхэлснээр 2027 он хүртэл зүрхний хагалгаанд орох шаардлагатай 1000 хүүхдийг эмчлэх зорилт тавиад буй. Солонгосоос 10-15 дахин хямд зардлаар хийж байгаа юм байна. Төслийн баг нийт 234 хүүхдэд зүрхний хагалгаа хийжээ.

Б.Болдсайхан эмчийн санаачлан хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” сайн үйлсэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа санхүүгийн шалтгаанаар түр зогсч байгаад хүмүүс хамарсан, хандивын аянд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Мөн Б.Болдсайхан эмч өөрсдийн цахим хуудастаа хуваалцаж, хандивын аянд нэгдэхийг уриалжээ.

Төслийн дансанд буй мөнгө энэ долоо хоногт 15 хүүхдийн хагалгаанд орох зардалд хүрэлцэхээр байгаа аж. Б.Болдсайхан “Зүрх мартахгүй төслийн данс улайсан. Өнөөдөр дөрвөн хүүхэд, энэ долоо хоногт 15 хүүхэд ороод зогсох нь. Хүмүүс, компаниуд тусалж, дэмжээрэй. Хүүхдийн зүрхний хагалгаа хямд, амар биш” хэмээн нийтэлсэн юм. Тэрбээр, олон нийтийг хандивын мөнгө шилжүүлэхдээ өөрийн нэрийг гүйлгээний утга хэсэг дээр заавал дурдаж өгөхийг хүсчээ.

Хүүхдийн сайн үйлсийн аянд нэгдэх хүсэлтэй хүмүүс “Зүрх мартахгүй” төслийн Голомт банкан дахь хандивын данс: 141 513 9507 дансанд хандив илгээх боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж