АНУ-ын дэмжлэгтэй байгуулсан Афганистаны засгийн газрын Ерөнхийлөгч асан Ашраф Гани талибуудыг нийслэл Кабул хотод нэвтэрмэгц нэн даруй огцорч байгаагаа зарлан эх орноосоо дүрвэсэн билээ. Түүнээс хойш Кабул хотын олон мянган иргэн дүрвэхийн тулд амь наана, там цаана тэмцэлдэж, АНУ-ын цэргийн онгоцны даац хэтэртэл чихэж, амиа үл хайрлан онгоцноос зүүгдэж, нислэг дундуур унаж буй. Түүнчлэн зарим эх сурвалж Ашраф Ганиг зугтаахдаа дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгө, маш их эд хөрөнгө авч явсан бөгөөд онгоцны даац хэтэрсэн тул аргагүйн эрхэнд зарим юмаа нисэх буудлын зам дээр хаясан хэмээн мэдээлж байна.
Тэгвэл Ашраф Гани Арабын нэгдсэн Эмират улсад очжээ. Хэсэг хугацаанд сураггүй байсан тэрбээр дахин олны өмнө ийнхүү гарч, байр сууриа илэрхийлэхдээ их хэмжээний бэлэн мөнгөтэй зугтсанаа үгүйсгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дүрвэсэн түүний чухам хаана байгаа нь өчигдөр/2021.8.18/ хүртэл нууц байлаа. Эцэст нь Арабын нэгдсэн Эмират улс Ерөнхийлөгч асан Ашраф Гани болон түүний гэр бүлийг хүлээн авч, аюулгүй газарт байлгаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм.
په هیواد کې د وروستیو تحولاتو په اړه ملت ته وینا لرم
Posted by Ashraf Ghani on Wednesday, August 18, 2021
Ганиг эх орноосоо дүрвэсэн тухай хэд хэдэн эх сурвалж, дипломатч нар олон янзын түүх ярьж буй. Жишээлбэл, Афганаас Тажикистанд суугаа элчин сайд түүнийг зугтахдаа 169 сая ам.доллар бэлнээр авч явсан хэмээсэн аж.
Харин 10 минут үргэлжлэх тайлбар бичлэгтээ Гани дээрх яриаг ор үндэсгүй худлаа хэмээн үгүйсгэж, өөрийнхөө дүрвэснийг цус урсгасан тулаан, асар ноцтой гамшгийн үйл явдлаас сэргийлж, олон хүнийг аварсан үйлдэл хэмээн зөвтгөжээ. Тэрбээр “Би Афганд эргэн очиж, шударга ёс тогтоох хүртлээ амралтгүй хичээх болно” хэмээжээ.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2021-08-19 150.129.143.171
Ардчилсан удирдагчид гэдэг чинь ердөө л энэ шүү дээ.Америкын сургаж бэлтгэсэн тавиул тагнуул удирдагчид нэг ийм л юм байгаа л даа!! Яг манай АН -х шиг, Элбэг шиг, Сайханбилэг шиг. Энэ чинь бас болоогүй Харвард төгссөн юм байгаа!! Одоо хилийн гаднаас ардчилал , хүний заяагдмал эрх энтр гэж баахан гуцалдаж улилдана! Сонинд өдрийн тэмдэглэлээ хэвлүүлэнэ!! Ккк.
Зочин 2021-08-19 115.131.13.155
Худалч хулчгар нохой. Амиа бодоод ард иргэдээ хөсөрихаяаад мөнгөө хогшилтойгоо аваад зугатааж байгааг нь өөдгүй амьтан. Хэлэх муу үг алга
Зочин 2021-08-19 174.90.223.56
Elbegdorziin hamaatan n baina
Зочин 2021-08-19 120.142.31.236
erh medel busad buh ymni baihad shudraga es togtooj chadaagui baij zugtaasaniihaa daraa togtooni gevel ylger baihoo
Зочин 2021-08-19 150.129.143.31
ОРЧИН ҮЕИЙН АФГАН ХҮН ХУУЧИН ДЭГЛЭМ ТААЛАГДАХГҮЙ БАЙХАА
Зочин 2021-08-19 66.181.189.10
Манайд том мөнгөн дэвсгэрт гаргах тухай ярьж байгаа нь үүнтэй холбоотой бх. Олон машин дүүрээд ядаргаа 20 000-н дэвсгэрүүд.
ЗОЧИН 2021-08-19 66.181.181.202
ХАЛААСАНДАА ХЭДЭН ДОЛЛАРТАЙ Л ЗУГТТАХГҮЙ ШҮҮ ДЭ.УЛСЫН САН ХӨМРӨГӨӨ ХООСЛООЛ ЗУГТАНА. ЭНЭ БОЛ УЛС ТӨРЧДИЙН ЧАНАР.
Зочин 2021-08-19 202.131.225.150
s*****g muu halzan ** we
Зочин 2021-08-19 202.9.47.19
Шившиг, авилгадаа идэгдвэл АНУ мянга туслаад ч нэмэргүй, манай улсын байдлыг хараад гадныхан бас л шантарсан даа
Зочин 2021-08-19 192.82.69.202
яа яа