ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос Хотын даргыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө | News.MN

ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос Хотын даргыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө

ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос Хотын даргыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ Төгсөгчдийн холбооноос Хотын дарга Д.Сумъяабазарыг “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, үнэмлэх, тэмдгийг өнөөдөр гардуулан өглөө.

ШУТИС нь 1959 онд анхны төгсөгчөө өлгийдөн авснаас хойш 50 жилийн дараа буюу 2009 онд Төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь сургууль, төгсөгчдийн гүүр болж эргэх холбоотой ажиллах үүднээс анхлан бий болсон бөгөөд өдгөө 72 мянга гаруй төгсөгчтэй юм. Сургууль төгсөгчдийн 60 жилийн ойн хүрээнд буюу 2019 онд 60 хүндэт төгсөгчийг нэрлэн медаль гардуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 8-ны 39 тоот шийдвэрээр “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилжээ. Хотын дарга тус тэмдгийг авч буй зургаа дахь төгсөгч аж. Тэмдгийн агуулгыг дурдвал “Өлзий хээ” нь баяр жаргал, урт удаан наслах, “Очир хээ буюу Нацагдорж” нь дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын сацуу элдэв муу зүйлээс хамгаалахыг бэлгэддэг байна. Харин “Хорол хээ”-г зогсолтгүй эргэх бат бэхийн бэлгэдэл болгон хүндэт тэмдгээ урлажээ.

Хотын дарга Д.Сумъяабазар ШУТИС-ийн Компьютер, техникийн менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавраар суралцан төгссөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-19 103.229.122.175

Ха ха. Өгч байгаа , авч байгаа нь мөн нэгнийгээ олжээ олж. Цагийн байдлаа гэж…

Avatar

45 2021-08-19 66.181.161.58

Ene Batchuluun gej buzar amitan ami zuuh geed ingej yavdagiin baihdaa chaavaas.

Avatar

D 2021-08-19 202.9.46.31

Aldart suragch Batchuluun tuuj yavna. Ardchilsan namiin unench gishuun geed yavj baisan yu bolsiin bol.

Avatar

Зочин 2021-08-19 66.181.161.93

Сумьяабазар ШУТИС төгссөн юм уу, хаа хамаагүй хүнийг тэгээд бүр хүндэт гишүүн, болж л байгаа юм байх даа

Avatar

Зочин 2021-08-19 146.115.161.230

Ийм холбоо байдымуу. Элсчихийсс гишүүнээр нь

Avatar

Зочин 2021-08-19 202.131.243.186

hh

Avatar

Зочин 2021-08-19 202.126.88.42

ЯАСАН ЗУСАРЧ ЗОЛИГНУУД ВЭ…..

Avatar

Зочин 2021-08-19 192.82.80.15

ичмээр бялдуучлал. ийм оюунлаг хүмүүс ийм юм хийхээр улс яаж хөгжих вэ.

Avatar

Зочин 2021-08-19 150.129.143.99

хэхэхэ

Avatar

Зочин 2021-08-19 150.129.142.63

хотын дарга болохоор нь хүндэт гишүүн болгож байгаа юм уу . бялдуучлах гэдэг л энэ байх даа .

Avatar

Зочин 2021-08-19 202.179.25.170

хоёр жил хичээл ороогүй. хүүхдүүд олигтой юм сурсангүй. өнгөрсөн жилийн төлбөрийг энэ жил рүү шилжүүл!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж