Болзол хангасан даатгуулагчийн тэтгэврийн нас хойшлохгүй | News.MN

Болзол хангасан даатгуулагчийн тэтгэврийн нас хойшлохгүй

Болзол хангасан даатгуулагчийн тэтгэврийн нас хойшлохгүй

Болзол хангасан даатгуулагчийн тэтгэврийн нас хойшлохгүй

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр гурван сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр гурван сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон билээ.

Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэсэн мэдээлэл бий. Энэ талаар НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлийн мэдээлснээр, даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөл хангасан байх ёстой.

Даатгуулагч 20 жил зургаан сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм.

Өнгөрсөн онд 29043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгожээ. Үүнээс 3217 хүний тэтгэврийн нас хойшилсон бол үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон байна. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлжээ.

Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуульдаа "Өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно" гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч байдаг. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хойшлох дээрх хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага байгааг албаныхан хэлж буй юм.

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд Тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө. Нийт 10-20 хүртэл жил шимтгэл төлсөн, 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч О.Өүжингийн мэдээлснээр, 2017 оны байдлаар монгол хүний дундаж наслалт 69.89 жил байжээ. Үүнийг одоо байгаа иргэд 70 жил амьдарна гэж ойлгож болохгүй аж. Харин тэтгэврийн насны хүн амын буюу 60-аас дээш насны эрэгтэй хүний дундаж наслалт 17.15, 55-аас дээш насны эмэгтэй хүний дундаж наслалт 25.62 байна. Өөрөөр хэлбэл ахмадууд тэтгэврээ тогтоолгосноос хойш дунджаар дээрх хугацааны турш амьдарч, тэтгэвэр, тэтгэмжээ авч байна гэсэн үг аж.

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгодог байна.

УИХ-аас 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар:

Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр өөрчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-19 66.181.161.80

4 хүүхэд төрүүлсэн эмэгтэй улсад 20 жил ажилласан бол 44 настайдаа тэтгэвэрт гарч болох уу

Avatar

ЗОЧИН 2021-08-19 122.201.31.228

Ямар судалгаа муутай бичиж байнаа. 5 биш 7 жилийн дундажаар боддог болсон ш дээ. Ингэснээр тэтгэврийн хэмжээ 20-30 хувь буурч тогтоогдож байна. МАНгарууд ард иргэдээ шулах арга олохдоо гарамгай шүү. Дүнхүү иргэд нь дарлуулаад саналаа өгөөд байна уу, саналаа луйвардуулаад байна уу гэдэг нь асуудал.

Avatar

Зочин 2021-08-19 66.181.187.74

Eej mini ulsad nasaaraa bagshiin ajil hiisen bolovch 370000 tugrugnii tetgever ogch baigaa n hodolmoriin holsnii dood hemjee 420000 tugruguus dooguur baina daa

Avatar

Зочин 2021-08-19 103.26.195.73

5 жилийн дундаж биш 7 жилийн дундажаар тооцдог нь хэвээрээ шүү. Ингэж худал мэдээлэл оруулж иргэдийг бухимдуулахаа болиочдээ.

Avatar

Иргэн 2021-08-19 103.26.195.102

Сая 21онд 5 жилийн дундаж болгосон энийгээ 22 оноос мөрдөж эхлэх юм гэсэн 20 онд 7 жилээр тогтоолгож хохирсон иргэдээ 5 жил рүү шилжүүлэх ёстой шүү энэ талаар хатуу тэмцээцгээе

Avatar

Зочин 2021-08-19 66.181.184.153

Монгол хүний дундаж наслалт 60-65 шүү дээ настай хүмүүсийг арайл хатуурхаж байна энэ хуульлаа хурдан өөрчилөх хэрэгтэй эм50 эр 55 настай байхд болно

Avatar

Монгол улсын төрд гаргах хүсэлт 2021-08-19 67.81.184.102

Тэтгэврийн доод хэмжээ 300000т байх нь доромжлол,хэрэв Хүрэлсүх,Оюунэрдэнэ нарт ийм хэмжээний тэтгэвэр олгох бол яах бол,хармаар б.а.Доод тал нь 700000÷1 сая төг болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна

Avatar

БАГШ 2021-08-19 202.9.47.24

СУИС- Н ЗАХИРАЛ ЭРДЭНЭЦОГТЫН СОНИНТОГОС ГЭДЭГ 64 НАСТАЙ ТЭТГЭВРИЙН АВГАЙ /ЭМГЭН/ САНДАЛДАА БАГТАХГҮЙ ТАРГАЛААД СУУЖ БАЙНА….ТҮҮНД ҮЙЛЧИЛДЭГ ХУУЛЬ МОНГОЛД БАЙНА УУ?

Avatar

7 жил 2021-08-19 66.181.168.8

5 биш 7 жил хэвээрээ байгаа, хэзээ ч төрийнхөн эрт гарахгүй, бусад нь хохироод л байж бна

Avatar

төрийнхөн 2021-08-19 66.181.168.8

төрийн албан хаагчид хэзээ ч өөрөө хүсч гарахгүй, зүгээр сууж мөнгө авдаг хүмүүс

Avatar

зочин 2021-08-19 202.179.26.123

Тэтгэвэр тогтоолгох насаа хойшуулахыг хэн хүсдэг юм бол. Хөнгөн ажилтай, өндөр цалинтай хүмүүс тийм сонирхолтой байдаг юм болов уу Ер тэтгэвэрээ тогтоолгож, залуучуудад ажиллах боломжийг нь тавьж өгч байх нь зүйтэй Зарим дарга, мэргэжилтнүүд л сандал, ширээтэйгээ зууралдаад бүтээсэн зүйлгүй шал дэмий суудаг байж мэдэх Төрийн албаны зөвлөл анхаармаар юм

Avatar

Зочин 2021-08-19 202.126.90.19

Тэтэгвэрийн доод хэмжээг нэмэгдүүлэхгүй бол бага тэтэгвэртэй хөгшчүүл хэцүү байдалтай байгаа шүү. ядаж 600000 болгох шаардлага одоогийн нөхцөлд үүсээд байна

Avatar

өндөр настан 2021-08-19 202.9.46.64

хэзээнээс 5 жилийн дундаж боловоо, Би анхных нь 7 жилээр бодуулаад ганц жил болж байсан юм, энэ жил өөрчилсөн юм болов уу.Ямар тоглоомтой юм

Avatar

зочин 2021-08-19 202.21.120.66

Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд Тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө гэнээ арай доромжилж байгаа юм бишүү. насан туршдаа өөрөө болон байгууллагаас төлсөн шимтгэлээ л авч байна гэж хүмүүс ойлгодог

Avatar

зочин 2021-08-19 202.21.120.66

Яасан ч харалган бодлоготой хууль вэ өнөөдөр Монгол хүний дундаж наслалт ердөө 60-65 шүү дээ ямар тэнэг нь тэгэж 69-89 жил амьдарч байна гэж гаргадаг байна Бодит амьдралд огтхон ч нийцэхгүй Энэ хуулийг харин ч нэн даруй өөрчилж эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэр тогтоолгодог болгох хэрэгтэй. Тэтгэвэр тогтоох дундаж цалинг 7 жил биш 5 жил болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-19 183.177.99.228

….. дараалсан таван жилийн хөдөлмөрийн хөлс… ийм хууль батлагдсан юм уу, долоон жилийн дундаж биз дээ

Avatar

нэрсийн ил болго 2021-08-19 202.21.107.97

цэрэг цагдаа нар дундаж наслалтаар 20 жил ажилаад 40 жил тэтгэвэр авна

Avatar

Зочин 2021-08-19 66.181.182.205

франц тэтгэврийн насыг 62 болгоход бүх нийтээрээ эсэргүүцэж жагсаж байсан

Avatar

Зочин 2021-08-19 202.9.46.221

ажлын зарууд нь 18-35 насны залуусыг гэж давалгаална. 40 тэй хүн хүртэл сонин байдалд орж байхад . 50настай эмэгтэй хүн ийгтэтгэвэртээ яг 50 настайд нь ч гаргахгүй улам хойшлуулж, 55 нас 6 сар, 55 нас 7 сар гэсээр байтал миний үед бараг 57 настайдаа тэтгэвэрт гарах нь . Харин 57 нас хүртлээ яг ямар ажил хийх вэ. Үнэхээр гайхамшгаар л өөртөө ажлын байр бүтээх болох нь

Avatar

Зочин 2021-08-19 202.21.126.30

Шимтгэл төлсөн жил нь хүрсэн л бол өөрөө хүсвэл 55 настайдаа эмэгтэй хүн, 60-тайдаа эрэгтэй хүн тэтгэвэрт гарч болно. Хамгийн гол нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн жил нь гүйцэх ёстой, тэгэж байж бүрэн тэтгэвэр авна. Хэрэв гүйцээгүй бол хувь тэнцүүлж авах юм байна гэж ойлгосон

Avatar

ЗОЧИН 2021-08-19 202.131.233.26

Би 1974 оны хүн гэтэл 59 нас 3 сартай насандаа тэтгэвэртээ гарах нээ. Гэтэл 50 гаруй настай хүнийг хувийн хэвшлээр ажиллаж байсан бол ажилуулах газар байх уу. Арай л байна Тэтгэвэрийн насыг яаж хүргэх юм бэ. Надтай чацуу эрэгтэй хүн 64 нас 3 сартай тэтгэвэрт гарна энэ нас хүртэлт ажиллуулах газар байх уу. Мэдээж залуу хүмүүсээ ажиллуулах сонирхолтой байх нь арай л өндөр нас зааж ээ. Энэ үйлдвэрчины эвлэл дээрхи балай хуулийг батлах үед яагаад дуугуй батлуулсан юм бэ.

Avatar

зочин 2021-08-19 192.82.65.72

Тэтгэвэрээ 5 жилээр боддог болговол ядууралд ахмадууд өртөх нь ядаж арай багасах болов уу.Тэгвэл ажлын байр ч залуучуудад гарна ш дээ.

Avatar

Иргэн 2021-08-19 202.126.89.40

Арайл буруу тогтолцоотой юм.тэтгэврт гараад ажил хийж даатгалаар төлөөд хамгийн багаар ахин төлөхөд лаатгалд1сая200000төг 1жилд төлөхөд тэтгэвэр дээр 9000төг нэмэгдэх юм бна.арай шулж доромжилхоо улс хэзээ болих вэ?хүнээр 1200000төг төлүүлээд эргээд 1жилд 108000төг тэтгэвэр дээр нэмж өгч бгааг эрүүл тогтолцоо гэх үү? Улсад 1ч даатгал төлдгүй улсууд тэтгэвэр тогтоогоод мөнгө авч бхад насаараа ажилаад ч олигтой тэтгэвэр авч чадахгүй бгааг засаг төр ялгаж салгах.энэ тогтолцоо биш бнаа.

Avatar

Зочин 2021-08-19 202.131.245.69

сайн нягталж мэдээгээ бичмээр юм даа. 5 биш 7 жилийн цалингаар тэтгэвэр тогтоож байгаа биз дээ. Одоо буцааж 5 болгох гээд АН санаачлаад байна гэж эсвэл би буруу ойлгоод байгаа юм болов уу. 45 хувийг л эрс нэмэгдүүлэх хэрэгтэй дээ. Бусад орон 70-90 хувь байдаг гэсэн. Олон улсын ийм гэрээнд Монгол албаар нэгдэхгүй байдаг гэж бас мэддэг хүмүүсээс нь сонсож байсан. тэтгэвэрээ нэмэхэд хөөгдөж дээрэлхүүлэхгүй хүмүүс тэтэгвэртээ гарна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж