Мессигийн генийг агуулсан амны цаас сая доллар хүрэв

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Мессигийн генийг агуулсан амны цаас сая доллар хүрэв

Мессигийн генийг агуулсан амны цаас сая доллар хүрэв

Лионель Месси Барселона багаас явж буйгаа зарлаж, даруухан хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Энэ үеэр Аргентин эрийн сэтгэл хөдөлж багахан нулимс дуслуулаад амжсан. Тэгвэл түүний нус, нулимсаа арчсан амны цаас дуудлага худалдаагаар нэг сая ам.долларын үнэд хүрчээ.

"Complete Sports" сайтын мэдээлж буйгаар Мессигийн Барселона дахь сүүлийн хэвлэлийн бага хуралд оролцсон нэгэн эрхэм ширээн дээр орхисон амны цаасыг авч, дуудлага худалдаанд оруулсан аж.

Хамгийн гол нь энэ амны цаасанд алтан бөмбөгийн зургаан удаагийн шагналт Лионель Мессигийн ген агуулагдсан аж. Цахим орчинд ч энэ талаар тоглоом наргиа хийсэн хүмүүс их байна. Жишээлбэл, “Барселонагийн ерөнхийлөгч Лапорта энэ амны цаасыг худалдаж авсан гэсэн. Учир нь тэр Мессиг хуулбарлахыг хүсч байгаа”, “Мессигийн нус сая ам.доллар хүрэх гэж дээ”, “Түүний орон доорх оймс хэд хүрэх вэ?”, “Утгагүй тэнэглэл”, “Хэн нэгний хог өөр нэгний эрдэнэ болох гэж”, "2030 онд Месси шиг олон тоглогчид гарч ирнэ" гэх мэт зүйлсийг бичжээ.

Мессигийн эхнэр Антонелла Рокуццо энэхүү амны цаасыг нөхөртөө өгсөн юм

Барселона баг Месситэй хоёр жилийн шинэ гэрээ байгуулах гэсэн боловч Ла лигийн цалингийн цэсний улмаас, үнэгүй явуулахаас өөр аргагүйд хүрсэн. Түүний шинэ баг "ПСЖ" ч аль хэдийнэ ашигтай ажлаад эхэлсэн. Учир нь Мессигийн шинэ өмсгөлийг авах гэсэн хүмүүс "ПСЖ" багийн онлайн дэлгүүрийг гацааж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж