Хэрэглэгчдээ дэмжих 100 саятан хөтөлбөр эхэллээ | News.MN

Хэрэглэгчдээ дэмжих 100 саятан хөтөлбөр эхэллээ

Хэрэглэгчдээ дэмжих 100 саятан хөтөлбөр эхэллээ

 

-Цар тахлаас үүдэлтэй хямралыг сөрж, хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг дэмжихээр “Грийн групп”  ЗУУН САЯТАН  урамшууллын хөтөлбөрийг зарлаж байна-

Хоол хүнсээ, тэр дундаа өргөн хэрэглээ, өдөр тутмын хүнсээ улс орон дотоодоосоо хангана гэдэг стратегийн хамгийн чухал асуудал.

Тийм ч учраас цар тахал гэх санаанд ороогүй, ямар ч судлаачийн таамаглаагүй шинэ нөхцөл байдалд дэлхийн улс орнуудын Засгийн газар хүн амын хүнсний хангамжийн асуудлаа нэн тэргүүнд хэлэлцэж байлаа.

Хөл хорио, хил хаах арга хэмжээ бараа эргэлт, худалдаанд сөргөөр нөлөөлөх нь тодорхой учраас нөөцөө хуримтлуулах, хүнсээ дотоодоосоо хангах асуудал ялангуяа манайх шиг импортын хэрэглэгч оронд стратегийн асуудал байсаар байх болно.

Үнэндээ бид дотоодын үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгчдийнхээ талаарх үнэлэмжээ өөрчлөх цаг болсныг цар тахлын үеийн дэг журам сануулсан юм. Жишээ нь импортын хүнсний бүтээгдэхүүний 90 хувь нь үндэсний үйлдвэрлэлтэй өрсөлддөг. Нэг үгээр бол бид бусдаас харахгүйгээр бүхнээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх бололцоотойг энэ тоо харуулж байгаа хэрэг.

Тэр тусмаа хүнсний үйлдвэрлэлийн нөөц “яндаж болшгүй далай шиг ямар баян эх орон”-той юм бэ гэх бахархлыг төрүүлмээр… Хүнсний түүхий эдийг гэхэд зэрлэг байдлаар эсвэл органик нөхцөлд ургуулж авдаг. Махаа гэхэд бордоо тэжээлээр бус бэлчээрээр өсгөдөг мал аж ахуйгаасаа бэлтгэдэг уламжлал маань хэвээрээ. Өнөөдөр хүнс нь эм болох хэмжээнд эко байдлаар бэлтгэгдэж буй манайх шиг улс орон цөөн.

Чухам ямар шимтэй, чанартай хүнсний хэрэглээтэй байж болохыг монголчууддаа таниулсаар ирсэн үндэсний брэнд бүтээгч “Грийн групп” хэрэглэгчидтэйгээ хамтран алсын хараа, үнэт зүйлээ дахин тодотгож эхэллээ.

“Талын Монгол” брэндээрээ танил болж буй үндэсний үйлдвэрлэгч “Грийн групп” хүнсний дотоодын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчдээсээ тогтмол худалдан авах, тэднийг тогтвортой ханган нийлүүлэгч байхад нь туслах, зөвлөх, хамгийн том бэрхшээл нь болох санхүүгийн хямд эх үүсвэрээр тусалж, хамтдаа хөгжих зарчимд суурилсан бизнесийн эко системийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн сайн түүхий эдээр хамгийн ухаалаг процессоор хамгийн чанартай бөгөөд үнэ хямд хүнс үйлдвэрлэн түүхий эд бэлтгэгчээс эцсийн хэрэглэгчээ хүртэл оролцогч бүхэн ашиг хүртэх тийм тогтолцоог зорьж буй юм.

Монгол өрх бүрийн өдөр тутмын хүнсний хэрэглээнд аль нэг бүтээгдэхүүн нь заавал сонгогдож байдаг учраас монголчуудын хоолны зөв зохист соёлыг бүтээгч, эрүүл аюулгүй хүнсээр хангагч байх нь “Грийн групп”-ийн нийгмийн өмнө хүлээж буй хариуцлага. Нийгэмд учирч болзошгүй аюул, эрсдэлийг угтан харж, түүнээс хамгаалагдах арга замыг олж хэрэгжүүлэхийг л нийгмийн хариуцлага гэж хэлдэг.

Цар тахлаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа хөл хорионы улмаас дэлхий даяар ажлын байр олноор хаагдаж, хүмүүс орлогоо алдаж буй. Улс орнууд эдийн засаг, бэлэн мөнгөний арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаас хөгжингүй орнуудад иргэдийн гар дээрх 1 ам.доллар тутмын 90 центийг Засгийн газраас нь өгч байна гэх судалгааг The Economist сэтгүүл зарлажээ.

Мөн АНУ-д гэхэд зөвхөн 2020 онд нийт 5.5 их наяд ам.долларын арга хэмжээ, хөтөлбөрийг голлон бэлэн мөнгөний хэлбэрээр хэрэгжүүлсэн. Өнөөдөр хөрөнгийн зах зээл нь маш идэвхтэй, хувьцаа, бонд хэлбэрээр хөрөнго оруулалт татахад маш таатай нөхцөл бүрдээд байна.

Манайд Засгийн газрын зүгээс хараахан тийм бодлого хэрэгжүүлж чадаагүй ч компани, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ үүргээ ухамсарлан аль болох сул зогсохгүй байх, ажилчдаа цалинтай байлгахаар хичээж, үүнийгээ өөрсдийн үүрэг, хариуцлага хэмээн ухамсарлаж буй. Энэ нь ч үндэсний үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг. Хүнсний брэнд бүтээгч “Грийн групп” ч үүний төлөө стратеги боловсруулан ажиллаж, цар тахлын үед ажилчдаа сул зогсолтгүй авч гарах зорилготой ажиллаж ирсэн.

Харин энэ удаад цар тахлаас үүдэлтэй хямралыг сөрж, хэрэглэгчдийнхээ дунд “100 саятан”сугалаат хөтөлбөр зарлаж байна.

Тус компанийн өдөр тутмын хэрэглээний “Лапша”, “Сакура”, “Слава”, “Талын Монгол” брэндээс 20 мянга ба түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийх бүртээ тухайн хэрэглэгч 1сая төгрөгийн хонжвортой сугалаанд оролцох эрхтэй болно.

Айл өрхийн хэрэглээнд тэвчиж болох зардал, зайлшгүй бус худалдан авалт гэж байдаг. Харин өргөн хэрэглээний хүнс бол ямарваа сугалаа, ятгалгагүйгээр борлуулагддаг зайлшгүй зүйл. Тийм болохоор “Грийн групп”-ийн 100 САЯТАН урамшууллын хөтөлбөр борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн компанийн маркетинг огт биш. Цар цахлын бэрхшээлийг туулж байгаа иргэддээ үзүүлж буй хариу хүндэтгэл, талархал юм. Таны сугалаанд тохирол таарахгүй байлаа ч таны худалдан авалт өөр хэн нэгэнд дэмжлэг болж очно гэсэн үг. Тэгэхээр энэ бол хамтдаа бие биеэ дэмжих сайн санааны нэгдэлд үндэслэсэн хөтөлбөр билээ. 

 Долоо хоног бүрийн пүрэв гарагт МҮОНТВ-ээр тохирлыг зарлах ба  нэг хүн НЭГ САЯ төгрөгийн азтан болох боломжтой. Нийтдээ бол 100 хүн азтан болох 100 саятан урамшууллын хөтөлбөр юм. Ашгаа хуваалцах, иргэдийнхээ худалдан авалтыг урамшуулах зорилготой энэхүү 100 САЯТАН урамшууллын хөтөлбөрөө Грийн групп нийгмийн хариуцлагынхаа нэг хэсэг гэж үзэж буй.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж