Ажлын байрыг дэмжих зээлд 23754 зээлдэгч хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Ажлын байрыг дэмжих зээлд 23754 зээлдэгч хамрагджээ

Ажлын байрыг дэмжих зээлд 23754 зээлдэгч хамрагджээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн  хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна.

Энэ оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 6324.3 тэрбум төгрөгийн 62.0 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1794.4 тэрбум төгрөгийг 23754 зээлдэгчид олгоод байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуруалдааны үеэр мэдээлэхдээ “Нэгд, ажлын байрыг дэмжих, хоёр рефо санхүүжилтийг дэмжих, гуравт, ипотекийн зээл. Энэ зээлүүд бидний төлөвлөж байснаас маш их хурдан, хүртээмжтэй явж ирлээ. Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг энэ жилд хоёр их наядыг гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр их наяд төгрөг гараад дууссан. Үр дүн нь төсөв дээр маш сайн гарч байна. Нийт 5121 аж ахуй нэгж, 17 мянган иргэнд тус зээл очсон. Бид 3500 аж ахуйн нэгжид очно гэж төлөвлөсөн. Тэгэхээр энэ зээлд зорилтод хүмүүстээ очихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол халамж, тэтгэвэр биш. Эх үүсвэр дууссан гэдэг нь үнэн. 200 тэрбум үлдсэн. Одоо банкууд дээр судлагдаж байгаа 400 тэрбумын зээл байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж