Афганистаны тамирчид паралимпийн наадамд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Токио 2020

Афганистаны тамирчид паралимпийн наадамд оролцохгүй

Афганистаны тамирчид паралимпийн наадамд оролцохгүй

Афганистаны паралимпийн хоёр тамирчин нутагт нь үүсээд буй нөхцөл байдлын улмаас Токиог зорьж чадахааргүй болжээ. "Токио-2020" паралимпийн наадам наймдугаар сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд энэ наадамд эх орноо төлөөлөн таеквондогийн тамирчин Закиа Худадади болон гүйлтийн тамирчин Хоссайн Расоули нар оролцох байсан юм.

Олон улсын паралимпийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Грайг Спенс мэдэгдэхдээ “Харамсалтай нь, Афганистаны үндэсний паралимпийн хороо "Токио-2020" паралимпийн наадамд оролцох боломжгүй болжээ. Тус улсад үүсээд буй ноцтой нөхцөл байдлын улмаас бүх нисэх онгоцны буудлууд нь хаагдаж, Токио руу нисэх боломжгүй болсон аж” хэмээжээ.

Афганистаны паралимпийн холбооны төлөөлөгч Ариан Садики "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа Худадади, Расоули хоёр наймдугаар сарын 17-ны өдөр Токиод ирэх ёстой байсан гэжээ. Садики “Тамирчид маань паралимпийн наадамд оролцоно гээд их баярлаж байсан. Тэд автомашины зогсоол, цэцэрлэгт хүрээлэн гээд боломжтой бүхий л газар бэлтгэл сургуулилтаа базааж байсан. Өмнөх Талибаны эрин үед тамирчид маань тэмцээнд өрсөлдөж, оролцож чаддаггүй байлаа. Ялангуяа эмэгтэй тамирчид. Миний хувьд энэ бол үнэхээр зүрх шимшрэм үйл явдал. Анх удаагаа Афган эмэгтэй таеквондогийн тамирчин паралимпод оролцох байсан юм. Түүхэн үйл явдал болох байлаа” хэмээн ярив.

Өдгөө 23 настай Закиа Худадади өнгөрсөн долоо хоногт паралимпийн албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа “Паралимпийн наадамд цагаан хуудсаар оролцох болсноо сонсоод би маш их баярласан. Афганистаны түүхэнд эмэгтэй тамирчин анх удаагаа паралимпад оролцох гэж байна. Үнэхээр баяртай байна” хэмээн ярьж байжээ.

Афганистан улс хамгийн анх 1996 оны паралимпийн наадамд баг тамирчдаа илгээж байв. Тус улс паралимпоос медаль хүртэж үзээгүй бөгөөд хамгийн анхны олимпийн медалиа 2008 онд хүртсэн түүхтэй. Тухайн үед Афганистаны таеквондогийн тамирчин Рохулла Никпаи Бээжингээс хүрэл медаль хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж