Зам тээврийн ослоор 223 хүүхэд гэмтэж, 28 хүүхэд энджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 223 хүүхэд гэмтэж, 28 хүүхэд энджээ

Зам тээврийн ослоор 223 хүүхэд гэмтэж, 28 хүүхэд энджээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын нийт 30299 дуудлага мэдээлэл ирж, 9766 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнээс  223 нь хүүхэд гэмтсэн осол байна.

Ослын улмаас амиа алдсан 141 хүний 28 нь хүүхэд байжээ. Эндсэн хүүхдүүдийн 20 нь орон нутгийн замд, найм нь нийслэлийн хөдөлгөөнд оролцож байхдаа амь насаа алдсан байна. Мөн тэдний ес нь жолооч нар орчноо шалгалгүй хөдөлсөний улмаас амь насаа алджээ.

Зам тээврийн нийт ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг. Орон нутгийн замд ослоор нас барсан хүүхдүүдийн 10 нь суудлын бүс зүүгээгүй, жолооч хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Мөн хотын орчинд хүүхдүүд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь зам тээврийн осолд өртөх гол шалтгаан болж байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож яваад осолдсон нийт 51 тохиолдол бүртгэгдэж, 44 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Мотоциклын ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирсон байна.

Түүнчлэн согтуугаар жолоо барьсан 18 мянган жолоочийг илрүүлжээ. Үүнээс 8000 нь нийслэлд, 10 мянга нь орон нутгийн замд согтуугаар жолоо барьсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гаргасан ослын хор уршиг эрүүл байхдаа гаргасан ослын хор уршгаас нэг дахин өндөр байдаг аж.

Мөн жолооч нар зайлшгүй зогсолт хийхдээ зам дээр машинаа тавьдаг зэрэг алдаа гаргаснаас болж зам тээврийн осол нэмэгдсээр байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. Зам тээврийн осол буурахгүй байгаатай холбогдуулан тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа боловч иргэдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж энэ тоо өссөөр байгаа ажээ. Тиймээс иргэддээ замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бусдын амь амьдралыг хамгаалахыг уриаллаа.

Х.Даваахүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж