Голын усанд 40 хүн, 5000 бог мал боогджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Голын усанд 40 хүн, 5000 бог мал боогджээ

Голын усанд 40 хүн, 5000 бог мал боогджээ

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн ус цаг уур, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын талаарх дуудлага мэдээллийг хүргэе.


Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Бөөргийн-Ам гэдэг газар таван өрхийн 26 хүн, 14 хүүхэд 5000 бог мал Бөөргийн голын усанд боогдсон тухай дуудлага иржээ. Дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 17.15 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан Бамбай гэдэг газар 19.00 цагт очиж үлдсэн 10 км газрыг явганаар туулахаар болсон байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Шугуй гэдэг газар Дэлгэрмөрөн голд дөрвөн зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 04.24 цагт хүлээн авсан.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан 05.02 цагт очиж иргэн  34 настай, эрэгтэйн “Приус-20” загварын суудлын автомашинтай  31 настай, эмэгтэй, 10 настай, эрэгтэй, долоон настай, эмэгтэй нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 02.04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргасан.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нэгдүгээр багийн Шинэ-Ус гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 07.44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон гиофизизийн хүрээлэнгээс 07.53 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж