Пакистанд тусгаар тогтнолын баярын өдрөөр цэнгэлдэх хүрээлэнд бичлэг хийхээр очсон тиктокчин бүсгүйн биед 400 гаруй эр халдаж, бэлгийн дарамт учруулан, дээрэмдсэн аймшигт хэрэг болжээ. Болсон явдлыг буулгасан дүрс бичлэг цахим орчинд цацагдаж, маш олон хүний бухимдлыг төрүүлсэн тул Пакистаны цагдаа нар хэрэгт холбоотой 400 гаруй эрийг олж, шийтгэхээ амласан байна.
Тухайлбал, өчигдөр/2021.8.18/ Пакистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хассан Гохан олон нийтийн газар хэдэн зуугаараа нийлж ганц эмэгтэйн биед халдаж, бэлгийн дарамт учруулан эд зүйлсийг нь дээрэмдсэн эрчүүдийг шийтгэн шударга ёс тогтоохын төлөө эрх баригч нар хичээнгүйлэн ажиллаж байгааг мэдэгдэж, “Икбал цэцэрлэгт хүрээлэнд болсон явдал бол маш жигшүүрт гэмт хэрэг. Манай нийгэм үүнээс ичих ч багадна” хэмээжээ.
About 400 men are Sexu@lly harassing one woman in #Pakistan.
Most tragic is that this happened on #Independence day of P@kistan#SwaraBhasker will u question ur brother #ImranKhan about this, remarks please.#MinarePakistan pic.twitter.com/mIH1MPLBdn— Sunaina Bhola (@sunaina_bhola) August 18, 2021
Дээрх хэрэг наймдугаар сарын 14-нд буюу Пакистаны тусгаар тогтнолын өдрөөр болжээ. Гэвч олон хоногийн дараа хэргийн газраас хийсэн дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдэхээс нааш анхаарлын төвд ороогүй байлаа. Бичлэг дээрээс харвал, Пакистаны хоёр дахь том хот Лахорын Икбал цэцэрлэгт хүрээлэнд маш олон эр нэг эмэгтэйн биед халдан, зөвшөөрөлгүй хүрч, илж, тэмтрэн, өргөж, олны дунд оруулж хувцсыг нь урж, зодож, агаарт шидэж, эцэст нь утас, бөгж, мөнгийг нь дээрэмдсэн байна.
Ppl can be identified from this clip @DCLahore @MashwaniAzhar #minarepakistan pic.twitter.com/t4xPtiDEHP
— Anis Usman (@Anisusman515) August 18, 2021
Эх сурвалжуудын мэдээлснээр цагдаа нар цахим орчинд нийтлэгдсэн бичлэгүүдийг ашиглан гэмт хэрэгтнүүдийг эрэн хайж эхэлсэн ч одоогийн байдлаар амжилт олоогүй байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ