Мавлави Хайбатулла Ахундзада бол улс төр, шашны удирдагч төдийгүй Талибаны гурав дахь дээд командлагч юм. Тэрбээр Талибан бүлэглэлийн түрүүчийн хоёр удирдагчдын адилаар “Итгэмжит командлагч” гэсэн утгатай Амир аль-муминин гэдэг цолыг мөн хүртжээ. Ахундзада нь талибуудын фатвагийн дийлэнхийг гаргасан Талибанчуудын Исламын шүүхийн тэргүүн байв. /Фатва нь Исламын зарчимд үндэслэн шийдвэр гаргах эрх бүхий хүний гаргасан хууль журмыг хэлдэг аж./
Талибаны олон удирдагчаас ялгаатай нь Ахундзада 2001 онд АНУ Афганистан руу довтолсны дараа үүссэн мөргөлдөөний үеэр буюу Афганистаны дайны он жилүүдэд тус улсын нутаг дэвсгэрээс холдоогүй аж. Талибан бүлэглэлийн хоёр дахь удирдагч Ахтар Мансур 2016 оны тавдугаар сард нисэгчгүй онгоцны довтолгоонд өртөн нас барахад тэрбээр террорист байгууллагийн ээлжит удирдагчаар тодорсон билээ.
ХҮҮХЭД НАС
Ахундзада 1961 онд Афганистаны Вант Улсын Кандахар мужийн Панжвэй дүүрэгт шашны номлогчийн гэрт төржээ. Түүний анхны нэр Хибатулла байсан бөгөөд араб хэлээр "Бурханы бэлэг" гэсэн утгатай аж. Аав Мулла Мохаммад Ахунд нь тосгоныхоо сүмийн шашны номлогч буюу имам байжээ. Газар, жимсний цэцэрлэг зэргийг эзэмшдэггүй түүний гэр бүл шашны зөвлөлөөс олгодог багахан мөнгө, хэсэгхэн ургацаар амьдралаа залгуулдаг байв. Сургуульд явах боломжгүй байсан тэрбээр эцгийнхээ удирдлаган дор гэрийн сургалтаар боловсрол эзэмшжээ. Гэр бүл нь Зөвлөлтийн довтолгооны дараа Пакистан улсын Кветта хот руу нүүсэн юм. Ахундзада хожим тэнд олон тооны медресе буюу шашны сургуулиудыг тэргүүлсэн гэдэг.
ЗАМНАЛ
1980-аад онд Ахундзада Афганистан дахь Зөвлөлтийн цэргийн кампанит ажлыг эсэргүүцэх ажиллагаанд оролцож байв. Улмаар 1994 онд Талибан бүлэглэлд элсэж бүлгийн анхны гишүүдийн нэг болов. Шашны сургуулийн 50 оюутнаас бүрдсэн тус бүлэглэлийг Мулла Мохаммад Омар 1994 оны есдүгээр сард төрөлх хот Кандахарт байгуулж байжээ.
Талибанчууд Фарах аймгийг эзлэн авснаар Ахундзада тус нутагт гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцан явуулах болов. 1996 онд Талибан нийслэл Кабулыг эзлэн авахад Ахундзада гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн гишүүнээр томилогджээ. Хожим нь тэрбээр Кандахар руу нүүж, 100 мянга орчим оюутантай шашны сургууль Медрест багшлах болсон байна.
2001 онд АНУ тэргүүтэй эвслүүд Афганистанд орж ирсний дараа Ахундзада бүлэглэлийнхээ шашны эрдэмтдийн зөвлөлийн тэргүүн болжээ. Улмаар тэрбээр олон улсаас хүлээн зөвшөөрөгдөөгүй Афганистаны Исламын Эмират улсын Шариатын шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдов. Ахундзада мөн Мулла Омарын зөвлөх болсон байна. Тэрбээр цэргийн командлагч гэхээс илүүтэй Талибаны фатва буюу шашны хууль журмуудыг гаргадаг нэгэн байв. Улмаар Талибаны гишүүдийн дунд шашны асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн нэр хүндтэй шашны удирдагч болжээ. Түүний түрүүчийн удирдагчид болох Мулла Омар, Мулла Мансур хоёул фатвагийн асуудлаар Ахундзадатай зөвлөлддөг байв. Пакистанд боловсрол эзэмшсэн төдийгүй 2001 оны түрэмгийллийн дараа Афганистан, Пакистаны хилийн шугамыг байнга шахуу зорих болсон өмнөх удирдагчдаас ялгаатай нь Ахунзада Афганистан улсаас огт явж байгаагүй аж.
ТАЛИБАНЫ УДИРДАГЧ БОЛСОН НЬ
Мулла Ахтар Мансур нисэгчгүй онгоцны халдлагад өртөн өөд болсноос дөрөв хоногийн дараа буюу 2016 оны тавдугаар сарын 25-ны өдөр Ахундзада Талибаны дээд командлагчаар томилогдсон юм. Ахундзада өмнө нь Мансурын орлогч байсан бөгөөд түүний гэрээслэлд хэдийн дараагийн залгамжлагчаар тодорсон байв. Шинжээчдийн үзэж байгаагаар Талибаны цэргүүдийн дунд шинэ даргыг томилох асуудлаар багагүй маргаан дэгдсэн гэдэг. Дараагийн удирдагчаар сонгогдох магадлалтай хүмүүсийн дотор бүлэглэлийн нэр хүндтэй гишүүд болох Мулла Якуб, Сиражуддин Хаккани нар байв. Гэсэн хэдий ч бүлэглэлийн дунд хагарал гарахаас сэргийлж талибанчуудын дунд төвийг сахисан байр суурийг баримталсаар ирсэн Ахундзадаг дараагийн удирдагчаар томилжээ. Мулла Якуб, Сиражуддин Хаккани нар түүний зөвлөх болсон байна.
ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДЭЭ НЭГ НЭГЭЭР НЬ АЛДСАН УДИРДАГЧ
Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгчдийн нэг Юсеф Ахмади 2017 оны долдугаар сарын 20-нд Ахундзадагийн хүү Абдур Рахман Хелманд мужийн Герешк дахь Афганистаны цэргийн баазад халдлага болох үеэр амиа алдсан гэж мэдэгджээ. Гэвч Афганистаны засгийн газрын холбогдох албан тушаалтны мэдэгдсэнээр хэргийн газар үзлэг хийх явцад Рахман тэнд амь үрэгдсэн эсэхийг баттай тогтоож чадаагүй байна. 2019 оны наймдугаар сарын 16-ны Баасан гарагийн залбирлын үеэр Пакистаны Балучистан дахь нэгэн сүмд хүчтэй дэлбэрэлт болов. Уг дэлбэрэлтээр Ахундзадагийн ах Хафиз Ахмадулла, эцэг Мулла Мохаммад Ахунд нар алагджээ. Гэвч Ахундзадагийн үүнээс олон садан тус дэлбэрэлтийн улмаас нас барсан болохыг хожим тогтоожээ. Энэхүү халдлагын гол зорилго нь Ахундзадаг устгах байв.
ӨӨРИЙГ НЬ ХОРООХ ОРОЛДЛОГУУД БҮТЭЛГҮЙТСЭЭР
Ахундзадагийн оюутнуудын нэг Мулла Ибрахим “The New York Times” сонинд Кветта хотод Ахундзадаг хөнөөх оролдлого хийгдэж байсан талаар мэдээлэлжээ. Талибанчууд тус халдлагад Афганистаны тагнуулын байгууллага болох Үндэсний аюулгүй байдлын ерөнхий газрыг буруутгасан аж. Мулла Ибрахимын хэлснээр Ахундзада 2008 онд Кветта хотод лекц уншиж байх үеэр оюутнуудын дунд байсан нэг хүн босч ирээд түүн рүү буу чиглүүлсэн боловч буу нь гацсан аж. Улмаар Талибан бүлэглэлийн дайчид түүнийг зогсоосон байна.
Энэ мэтчилэн олон халдлагын ард эсэн мэнд гарч байсан тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден Афганистанаас цэргээ татах шийдвэр гаргасантай холбогдуулан 2021 оны тавдугаар сард бүх Афганистанчууд нэгдэж Исламын улсыг хөгжүүлэх уриалгыг мөн гаргажээ. 2021 оны наймдугаар сард Ахундзадагийн удирдлаган дор байсан цэргийн хүчнүүд дайныг эцэслэж ялалтыг авах ерөнхий дайралтыг эхлүүлснээр АНУ-ын цэргүүд ухарч, талибууд нийслэл Кабул хотыг хяналтандаа авсан билээ.
Эх сурвалж: Wikipedia
Зочин 2021-08-19 203.91.115.53
Ахунд чи монголыг цэвэрлэж өг
ҮНЭН 2021-08-19 150.129.140.39
А Л У У Р Ч И Н ӨӨР ХЭН Ч БИШ
ҮНЭН 2021-08-19 150.129.140.39
ШАШИНЫ ХЭНЭЭТЭЙ а******н, УДАХГҮЙ ТОЛГОЙГ НЬ АМЕРИКЧУУД АВНА БИЗ
Зочин 2021-08-19 122.201.31.176
Карзай ,ганг 2ыг шонд хүлж бгаад чулуугаар шидүүлж цаазла . .америкийн 1трилон илүү долларыг аваад идээд улсыг бууруулсан .хэдхэн муу талибаны америкийн нийлүүлээд устгаж чадаагүй. Ажлыг чадваргүй авилагачид зүгээр өнгөрөөх ёсгүй .афган монгол 2 яг адил .афган 20жилд 1трилон
Илүүг идээд юуч бүтээгүй, монгол 30жил гадаадын мөнгө идэж автлагадаад юу ч бүтээгээгүй .монголын авилагачидыг зүгээр өнгөрөөх ёсгүй.
ҮНЭН 2021-08-19 150.129.140.39
ЧАМАЙГ Л ЧУЛУУГАР ШИДМЭЭР БАЙНА
Зочин 2021-08-19 202.55.191.130
ULs ornii unet zuiliig ugui hiideg Ardchilal geh GAJ sistemees tatgalzah tsag irnee
Зочин 2021-08-19 59.153.115.69
б***а минь АФганруугаа зайлаарай
Ard 2021-08-19 202.55.191.130
uls ornii unet zuiliig ugui hiideg iim gaj sistemees tatgalzai
Зочин 2021-08-19 202.21.109.121
БОЛНО ШАШИН БАЙГАА Ш ДЭЭ
ҮНЭН 2021-08-19 150.129.140.39
АРД ГЭНЭЭ ЧИ АРД БИШ ОРК ХАХА
Ard 2021-08-19 202.55.191.130
amerik iim baliar novshnuud shuu hunii gazar dairch orood dotor ni hagalt butargaad garaad yavchihdag, uhsen atsnii archilal. Ardchilal ni uursdiin nutag deer oligtoihon heregjihgui GAJ sistem
ҮНЭН 2021-08-19 150.129.140.39
КОРОНА ТУСААД ҮХЭЭРЭЙ
Ганаа 2021-08-19 103.229.120.199
Улс үндэстнийхээ төлөө зүтгэсэн эр хүн юм даа чи чиний бурхан чамайг өршөөг.
ЗОЧИН 2021-08-19 192.82.92.201
Улсаа орхиж оргон зайлдаггүй сайн л хүн бна даа, Манай улсын толгой дээр сууцан нөхөдүүд яаагаад байгаа билээ, Зай гарвал идээ л сиймхий гарвал оргоол,ккк
Зочин 2021-08-19 202.131.225.197
medres gej yu yum? madrasa gedeg ni engiinneer helehed surguuli yum
Зочин 2021-08-19 90.166.133.237
Uur bichih wm alga uu. Horvoogiin hog shaarnuud yn l neg sh dee
иргэн 2021-08-19 202.126.89.98
Дэлхийн хүн амьтан амгалан тайван байвал бүгдэд нөлөөтэй, аштай юу даа.
Зочин 2021-08-19 202.21.109.83
ЭХ ДЭЛХИЙДЭЭ ХАЙРТАЙ
Зочин 2021-08-19 66.181.161.77
Хохь нь. Муу хүнд нүүр бүү өг чам руу нулимна мухар үхэрт ус түрүүлж бүү үзүүл чамайг дайрна.
Шударга АРД 2021-08-19 66.181.180.240
Дорнодыг эзэлсэн ждү-чин, худлаа попрогч Болорчулууныг юм байх гэж л бодлоо.
Зочин 2021-08-19 202.21.108.135
ХАХА
Зочин 2021-08-19 192.82.72.13
Пээ манай Дорнодыг эзэлчлээ гэж бодлоо
Зочин 2021-08-19 202.21.108.135
БИ Ч ӨВӨГ ДЭЭСИЙНХЭЭ ИВЭЭЛТЭЙ Н
Зочин 2021-08-19 66.181.161.67
Mongoliin Dornotiig hyataduud ali hediin ezeljihsen
zochin 2021-08-19 202.126.88.183
bayn ulgiin kazakuudiig bvgdiin kazakstanruu ywuulaad xrn bid xazara mongolchuudaa bayn ulgiid awch irwel bolox bolomj bdg blu kazakstand xalidoldagiin jekei gdg xvn mongoliin talaarx bvx medeelliig kazakstani tagnuuliin baiguullagad ugch bga shde