Дельта хувилбар шинэ тахал мэт тархаж, олон улсыг сандаргав

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Дельта хувилбар шинэ тахал мэт тархаж, олон улсыг сандаргав

Дельта хувилбар шинэ тахал мэт тархаж, олон улсыг сандаргав

Анх Ухань хотод дэгдэж, дэлхий даяар тарсан хувилбараасаа хэд дахин хүчтэй болсон цар тахлын SARS-cov2 вирусийн дельта хувилбар олон улсад шинэ тахал мэт тархаж, олон улсыг айдаст автуулж байна.

Анх Энэтхэгт үүссэн эл хувилбар өдгөө дэлхийн 135 оронд бүртгэгдсэн бөгөөд цаашид дангаараа зонилж болзошгүй болоод буй. Эрдэмтдийн мэдээлснээр энэ хувилбар бидний мэдэх өмнөх хувилбараасаа хэд дахин илүү хөнөөлтэй тул улс орнууд онцгой анхаарал хандуулан бүх боломжоороо тэмцэж, хөл хорио зарлан, вакцины гурав дахь тунг яаравчилж эхэлсэн аж.

Ялангуяа цар тахлын эсрэг амжилттай тэмцсэн Азийн Филиппин, Тайланд, Вьетнам тэргүүтэй улсууд дельта хувилбарын халдварт онцгой анхаарал хандуулж байна. Тэр байтугай Австрали, Шинэ Зеланд улсуудад халдварын ганцхан тохиолдол бүртгэгдмэгц хатуу хөл хорио тогтоожээ.

АНУ

АНУ-д цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн 10 хоногт бараг хоёр дахин нэмэгдэв. Гэвч зарим улсаас ялгаатай нь дээрх хүнд нөхцөл байдлаас үл хамааран хөл хорио тогтоохгүй гэдгийг эрх баригчид мэдээлж буй. Хэдий тийм ч дельта хувилбарын тархалт тэртэй тэргүй АНУ-ын эдийн засагт хүнд цохилт болох нь тодорхой болжээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын салбарын тэргүүлэгч мэргэжилтэн Энтони Фаучигийн хэлснээр дельта хувилбар ихэвчлэн вакцин тариулаагүй хүмүүст халдаж байгаа боловч вакцин тариулсан хүмүүсийг өвчлүүлэх тохиолдол ч их байгаа нь санаа зовоож байгаа аж. Одоогийн байдлаар дельта хувилбараар халдварласан нийт 45818 тохиолдол бүртгэгджээ.

БНХАУ

Хятадад цар тахлын эхэн үеийнхээс хойш дахин үзэгдээгүй олон халдвар бүртгэгдэж, хатуу хөл хорио дагуулжээ. Тухайлбал, Хятадын арав гаруй мужийн 20 орчим хотод тус хувилбарын 55 халдвар бүртгэгдээд буй. Тэдний долоо нь цар тахал анх үүссэн Ухань ботод бий аж.

ЭНЭТХЭГ

Дельта хувилбар анх Энэтхэгт үүссэн бөгөөд цар тахлын хоёр дахь давлагаа болон дэгджээ. Тухайлбал, анх дельта хувилбар үүссэн газар болох Махарашта мужийн 10 хэсэгт халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа тул Колапур, Санли дүүргүүдэд хатуу хөл хорихоор болсон байна.

Түүнчлэн өөр хэд хэдэн мужид энэ мэт байдлаар дельта хувилбарын халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа нь удахгүй халдварын гурав дахь давлагааг эхлүүлэх айдас төрүүлж байна.

АВСТРАЛИ

Өдгөө Австралийн 25 сая хүн амын бараг хагас хувь нь өндөр халдвартай дельта хувилбараас болж хөл хорионд амьдарч байна. Хамгийн сүүлд нийслэл Канберра хотод цар тахлын ердөө нэг тохиолдол бүртгэгдэж, тэр нь өнөөх дельта хувилбар байсанд нэн даруй маш хатуу хөл хорио тогтоосон юм. Эрх баригчдын мэдээлж байгаагаар дотоодын халдвар дунд дельта хувилбар ажиглагдахаа больтол хөл хориог сулруулахгүй байх төлөвлөгөө бий гэнэ.

ИНДОНЕЗ

Индонезид долдугаар сарын эхнээс эхлээд цар тахлын халдвараар нас барсан эмч нарын тоо огцом өсжээ. Тухайлбал цар тахлаар өөд болсон индрнез эмч нарын тоо 545 байхад түүнээс 114 нь долдугаар сарын эхний хагаст нас баржээ.

Эх сурвалжуудын үзэж байгаагаар энэ эрс өсөлтийн ард дельта хувилбар байх магадлал өндөр байна.

БРАЗИЛ

Бразилын эрүүл мэндийн салбарынхны мэдээлж байгаагаар дельта хувилбарын тархалт өндөр байгаа ч вакцинжуулалтаа яаравчилснаар ард нь гарж чадна гэдэгт найдаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Бразил хүн амынхаа 68 хувийг дельта хувилбарын эсрэг хамгийн үр дүнтэй гэх "Pfizer", "Astrazeneca", "Coronavac" вакцинуудаар дархлаажуулсан байна.

Мэргэжилтнүүдийн хэлсэнчлэн бүрэн дархлаажсан хүн ч гэсэн дельта хувилбарын халдвар авч байгаагаас үзвэл вакцинжуулалт тус тархалтыг барьж дийлэхгүй ч нөлөөг нь эрс багасгах боломжтой юм.

ИЗРАИЛЬ

Израиль дельта хувилбарын тархалт эрчимжсэнээс болж илүү хатуу бодлого баримтоахаар төлөвлөж байгаа гэнэ. Туайлбал, шинэ төлөвлөгөө ёсоор зөвхөн бүрэн дархлаажсан хүн л гадуур аливаа арга хэмжээнд оролцох эрхтэй аж.

Хэдийгээр тус улсад шинэ халдварын тоо буурч байгаа ч дельта хувилбарын тохилдол нэмэгдэх хандлагатай байгаа нь эрх баригчдын сэтгэлийг түгшээж байна.

ИХ БРИТАНИ

Их Британид хамгийн олон буюу 208266 дельта хувилбарын халдварын тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа тул эрх баригчид вакцины гурав дахь тунг яаравчлуулж байна. Гэвч дельта хувилбарын мутаци "К412N" вакцинд илүү тэсвэртэй байгаа нь санаа зовоож байгаа юм.

АНУ-ын халдвар өвчны хяналт, сэргийллийн төвийн нууцаас алдагдсан судалгааны материалаас харвал Халдвар өвчны хяналт, сэргийллийн төвийн нууцаас алдагдсан баримтууд өнгөрсөн сарын 30-нд хэвлэл мэдээллүүдээр тарсан билээ. Тэдгээр баримтуудаас үзвэл дельта хувилбар нь "МЕРС", "САРС", "Эбола", ердийн ханиад, улирлын томуу болон 1918 оны Испанийн томуу, цагаан цэцэг өвчнийг үүсгэгчээс илүү халдварлах чадвартай бөгөөд тархах чадварын хувьд салхин цэцэг өвчний үүсгэгчтэй адил байна.

Мөн дельта хувилбар нэг хүнээс олон хүнд халдварлах болон аль хэдийн дархлаажсан хүнийг өвчлүүлэх чадвар 10 дахин илүү байгаа аж. Энэ нь тус хувилбар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст дархлаагүй хүмүүсээс бараг ялгаагүйгээр халдварлах чадвартай гэсэн үг юм.

Эх сурвалж: WASHINGTONPOST STATISTA MARKETWATCH CNBC NEWS18

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж