Өршөөлийн хуульд хамрагдсан 40596 жолоочийн эрх сэргэжээ | News.MN

Өршөөлийн хуульд хамрагдсан 40596 жолоочийн эрх сэргэжээ

Өршөөлийн хуульд хамрагдсан 40596 жолоочийн эрх сэргэжээ

Өршөөлийн хуульд хамрагдсан 40596 жолоочийн эрх сэргэжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм. Өршөөлийн тухай хуулиар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээхээр болсон.

Тэгвэл долдугаар сараас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 40596 жолоочийн эрхийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлөвийг “Хүчинтэй” төлөвт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн байна.

Тодруулбал, жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг хэвээр үлдээж, 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгаж, 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн ес, 11988 жолоочийн найм, 18233 жолоочийн долоо, 26075 жолоочийн зургаа, 45449 жолоочийн тав, 36113 жолоочийн дөрөв, 55240 жолоочийн гурав, 113635 жолоочийн хоёр, 161285 жолоочийн нэг оноог тус, тус сэргээжээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахимаар болон нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төвд захиалга өгсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн 5356 хүний жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс хэвлээд байгаа аж.

66.516.700.000 ТӨГРӨГИЙН ТОРГОХ ШИЙТГЭЛИЙН 50 ХУВИЙГ ӨРШӨӨЖЭЭ

Дашрамд дурдахад,  Өршөөлийн хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн хүний торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр заасан.

Торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхдөө 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 минутаас өмнө торгуулж, торгох шийтгэлийг биелүүлээгүй 2.804.815 удаагийн 66.516.700.000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөжээ. 

Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол  эрхээ нэг жилээр хасуулж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг. Тухайн жолооч дээрх зөрчлийг 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө үйлдэж шийтгүүлсэн  тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хүчинтэй төлөвт шилжүүлэх аж. Мөн 400 мянган төгрөгийн торгох шийтгэлийн 200 мянган төгрөгийн шийтгэлийг торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн чөлөөлжээ. Тухайн жолооч үлдсэн 200 мянган төгрөгийн торгуулиа 2021 оны аравдугаар  сарын 1-ний өдрөөс өмнө төлснөөр тухайн жолоочийн шийтгэл Өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамрагдана гэсэн үг юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-19 139.5.217.213

Torguuli urshuuyu geheer ugui geed uhchihgeed shaagildaad baisan odoo yu bodotsgooj baina. Buur sogtuu yavj erhee hasuulsan hun chin erhee sergeelgeed deer n torguulia hagasluulsan baina shuudee. Torguulitai humuus 50% urshuugdsun bol. Erhee hasuulagsad 150%. Hahaha

Avatar

s** 2021-08-19 180.149.96.131

z**l z**l durmee barimtlaj amidardag ni hohirood duraaraa aduu malnuud ni hojidog nowshiin uls. Heleh muu ug ch oldohgui ni

Avatar

1 2021-08-19 202.131.225.150

Замын ачаалал зогсоолоо шийдсэний дараа жолооч нараа торгох нь зүйтэй. 66 тэрбум төгрөг байна .

Avatar

Хотын уугуул 2021-08-19 202.126.89.165

Төр засгийн янаг Тэнэглэл. Ер нь, торгуулиа төлж болохгүй юм байна, өршөөл үзүүлэхийг хүлээж суух нь зөв гэдэг буруу жишиг тогтож байгаа юм байна.

Avatar

Бүхэл бүтэн 1 аймгийн хүн амтай тэнцэх тооны архид эрх нь сэргэжээ. 2021-08-19 202.126.92.99

Бүхэл бүтэн 1 аймгийн хүн амтай тэнцэх тооны архид эрх нь сэргэжээ.

Avatar

Dh 2021-08-19 150.129.140.233

Baahan sogtuu jolooch gudamjind hyn dairch **** todorhoi

Avatar

Зочин 2021-08-19 115.131.13.155

Аймшигтай. 40000 хүн эрхээ хасуулсан гэхээр хууль дүрэмгүй мэт аашилдаг нөхдүүдээр дүүрсэн улс байж дээ. Эрхээ хасуулсан ч гэсэн машин бариад хөдөлгөөнд ороод л явж байсан байх баригдалгүй. Өөгшүүлж байгаа юм шиг тэр хүмүүсийн эрхийг сэргээнэ гэж ямар тэнэг хүнээр удирдуулж байгаа нь харагдаж байгаа юм. Одоо хичнээн хүн авто ослоор өөд болох болдоо. Эрх нь сэргэсэн гээд дахиад архиа гудраад машинаа бариад явна биз новшнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж