МСМ Групп ХХК-аас зөөврийн эхо аппарат хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

МСМ Групп ХХК-аас зөөврийн эхо аппарат хандивлалаа

МСМ Групп ХХК-аас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Амгалан” амаржих газарт зөөврийн эхо аппарат, “Хүрээ” амаржих газарт нярайн амьсгалын аппаратыг тус бүр хандивлалаа.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын энэ үед эрсдэлд өртөх өндөр магадлалтай эх, нярайн эрүүл мэндийг хангаж ажиллах нь эрүүл мэндийн салбарынханд нэн тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүд Ковид-19 халдварын улмаас дутуу төрөх, халдварын өвчлөл нь хүндрэх, эх хүүхдийн эндэгдэл гарах зэрэг ноцтой хүндрэлүүд гарч байгаа юм.

МСМ Групп ХХК-аас эдгээр эрсдэлүүдийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн III-р төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар болон II-р төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газруудыг тус тус сонгон нэн шаардлагатай буй эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байгаа юм.

МСМ Групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Габел энэ талаар “Манай компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, хүрээлэн буй байгаль орчин зэрэг чиглэлүүдээр нийгмийн төсөл, санаачилгуудыг дэмжин ажилладаг. Үүний хүрээнд дэлхий нийтэд цар тахал тархаад буй энэ хүнд үед хамгийн их тусламж дэмжлэг шаардлагатай байгаа эрүүл мэндийн салбар, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажилд хувь нэмэр оруулна гэж үзэн зөөврийн эхо аппарат болон нярайн амьсгалын аппаратыг хандивлаж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад уг тоног төхөөрөмжүүд хэрэг болно гэж найдаж байна” гэлээ.

МСМ Групп ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг чиглэлүүдээр нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажилладаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж