Л.Баттөр: Лабораторийн албаны дарга ээлжийн амралтаа авсан | News.MN

Л.Баттөр: Лабораторийн албаны дарга ээлжийн амралтаа авсан

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Л.Баттөр: Лабораторийн албаны дарга ээлжийн амралтаа авсан

Л.Баттөр: Лабораторийн албаны дарга ээлжийн амралтаа авсан

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй албан тушаалтнуудыг саатуулсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болов.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар албан тушаалтнууд цар тахлын үед лабораторийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй нэгж, компанид давуу байдал бий болгосон эсэхийг шалгаж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс тодруулахад “Би энэ хэргийн талаар мэдэхгүй байна. Нэр нь дурдагдаж буй Лабораторийн албаны дарга С.Энхзаяа нь ээлжийн амралтаа авсан. Миний хувьд энэ талаар мэдээллийн сайтаас сонсоод хүмүүстээ энэ талаар тодруулах үүрэг өгсөн. Олон хүний нэр байхгүй. Энэ хэргийг шүүх, цагдаа нь шалгах болов уу” гэв.

Албан тушаалтнууд компанийн захиралуудтай тохиролцон үндсэн үнээс өндөр үнээр авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэлд буруутгагдахаас гадна тэдний хамаарал бүхий этгээдийн гэрээс нь бэлэн 150 сая төгрөг хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баттөр 2021-08-19 103.11.195.2

Нуух гээд байгаа юм уу

Avatar

Зочин 2021-08-19 202.126.88.180

Идэж уухын дон туссан, ямар ухамсартай байна даа, арай л дэндүү муухай юмаа

Avatar

иргэн 2021-08-19 202.126.89.98

Яасан тусгүй юм бэ? Ийм байхад энэ улс орон яах болж байна даа.?

Avatar

Зочин 2021-08-19 52.89.71.147

huvaaj idehdee negniigee "gomdoochihoj" dee. nuguu duh nuhur ni oliod hayasan uu. gert ni 150M bgaa shuu geed…

Avatar

Зочин 2021-08-19 66.181.178.153

darga ni ajiltnaa medehgui aan tegeheer ene darga yu hiideg yam bee,iim baihad haldvart uvchin taraahgui bh talaar bodood ch hereggui buh yam enertseeree ursgalaaraa l yavj bn,yamarch zohion baiguulalt alga

Avatar

Зочин 2021-08-19 202.126.89.165

Хуучин дарга Нямхүүг шалгах хэрэгтэй. Их юм гарна даа

Avatar

Зочин 2021-08-19 66.181.176.201

Цагаан халадтай авилгач идүүрчид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж