Л.Баттөр: Лабораторийн албаны дарга ээлжийн амралтаа авсан

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Л.Баттөр: Лабораторийн албаны дарга ээлжийн амралтаа авсан

Л.Баттөр: Лабораторийн албаны дарга ээлжийн амралтаа авсан

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй албан тушаалтнуудыг саатуулсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болов.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар албан тушаалтнууд цар тахлын үед лабораторийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй нэгж, компанид давуу байдал бий болгосон эсэхийг шалгаж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс тодруулахад “Би энэ хэргийн талаар мэдэхгүй байна. Нэр нь дурдагдаж буй Лабораторийн албаны дарга С.Энхзаяа нь ээлжийн амралтаа авсан. Миний хувьд энэ талаар мэдээллийн сайтаас сонсоод хүмүүстээ энэ талаар тодруулах үүрэг өгсөн. Олон хүний нэр байхгүй. Энэ хэргийг шүүх, цагдаа нь шалгах болов уу” гэв.

Албан тушаалтнууд компанийн захиралуудтай тохиролцон үндсэн үнээс өндөр үнээр авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэлд буруутгагдахаас гадна тэдний хамаарал бүхий этгээдийн гэрээс нь бэлэн 150 сая төгрөг хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж