Талибанчууд хүүхдийн паркт тоглож буй бичлэг нийгмийг хөгжөөлөө

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Талибанчууд хүүхдийн паркт тоглож буй бичлэг нийгмийг хөгжөөлөө

Ням гаригт Талибанчууд Кабулд ирж, ерөнхийлөгчийн ордныг эзлэн авсны дараа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгөтэй дүрвэсэн билээ. Түүнчлэн Талибан бүлэглэлийн булаан эзлэлтийн дараа Кабул хотын иргэд Афганистанаас зугтахыг оролдож Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр багагүй хөл үймээн дэгдээсэн. Тодруулбал, АНУ болон бусад холбоотнуудын Элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхээр нислэг үйлдэх гэж байсан цэргийн нисэх онгоц руу Афганстаны иргэд бөөнөөрөө зүтгэсэн юм.

Тэдний зарим нь онгоцны хөлнөөс зуурч байгаа харагдсан бөгөөд онгоц өндөр авах үед хоёр хүн унаж нас барсан нь олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Энэ бүхний дуулиан намжаагүй байтал нэгэн хөгтэй ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр явдал Кабул хотноо болсон нь сошиал орчинд мөн л шуугиан тарьжээ. Тодруулбал, Талибан бүлэглэлийн гишүүд тус улсын нийслэл Кабул хотыг эзлэн авсны маргааш буюу Даваа гаригт хүүхдийн паркаар зугаалж цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна.

Кабул хотод байрладаг “Reuters” агентлагийн сурвалжлагч Хамид Шализи тэдний хэрхэн наадаж буйг харуулсан хоёр бичлэгийг нийгмийн сүлжээнд хуваалцсан нь дэлхий нийтэд мөн л содон үзэгдэл байв.  Бичлэгийн нэгэнд Талибаны дайчид гартаа зэвсэг барьсан чигтээ цахилгаан машин унаж байсан бол нөгөө бичлэгт морин тойруулга дээр суучихсан тоглож байгаа нь харагджээ. Ийнхүү Кабулын нисэх буудалд хөл үймээн болж байх үеэр Талибанууд хүүхэд насаа дурссан шигээ паркад тоглож байсан нь тодорхой болсон юм.

Бичлэг доорхи сэтгэгдлүүдийн дотор “Тэдний хүүхэд насыг Америк хулгайлсан”, “Ялалтаа сайхан тэмдэглэжээ”, “Ууланд амьдардаг хүмүүст сонин л байгаа шүү дээ” гэх мэтчилэн тэдний талаар эерэг хандлага зонхилжээ. Талибанчууд Кабулд засгийн эрхэнд гарснаас хойш анхныхаа хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийсэн юм. Тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид “Бид өшөө авахыг хүсэхгүй байна. Бидний эсрэг дайтаж байсан бүх хүмүүсийг уучиллаа” гэж мэдэгдсэн нь нийгмийн сүлжээнд хэсэгтээ л ярилцах сэдэв болж байгаа билээ.

Эх сурвалж: DNA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж