Э.Нямаа: Би дүрмийн дагуу л барилдсан

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Э.Нямаа: Би дүрмийн дагуу л барилдсан

Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдааныг наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан. Бөхийн барилдааны гол сенсаци нь Улсын аварга Э.Оюунболд, аймгийн арслан Э.Нямаа нарын барилдаан байв.

Хүмүүсийн дунд маргаан дагуулж буй энэ барилдааны талаарх байр суурийг аймгийн арслан Э.Нямаагаас сонсоходБөх хүн дэвжээн дээрээ гараад тэмцэж, давахыг л хүсдэг. Би дүрмийн дагуу л барилдсан. Шударга бус будилаантай барилдаан болсон бол Монголын үндэсний бөхийн холбооноос дүрэм журмаа л дагана шүү дээ. Бид ч холбооныхоо дүрэм журмыг л дагаж мөрддөг. Бөхийн амьдрал, үндэсний бөхийн ертөнцийг мэддэг хүмүүс мэднэ. Хэн ч юу ч гэж муулсан хамаагүй. Үнэн ялдаг жамтай” гэдэг хариултыг өгсөн юм.

Тэрбээр 2016 онд Өмнөговь аймгийн арслан цол хүртсэн бөгөөд аав нь аймгийн арслан цолтой Ё.Эрдэнэбат гэж хүн бий.

Энэ барилдааны талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав манай сайтад өгсөн ярилцлагадаа “Бөхийн барилдааны дүрэмд зааснаар бол талбайд хоёр бөх барилдаж байгаад хэн нэг нь барилдааныг засуул зогсоогоогүй бол орхиж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно гэж байгаа. Дээрх хоёр бөхийн хувьд бол нэг нь санаачлага авч түрж захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн, Э.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа.

Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд бол Э.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан хоёр цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан.

Үүн дээр манай цэцүүд дахин барилдуул гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад явсан. Энэ үйлдэл анхаарал татсан” тухай ярив.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
14
ЗөвЗөв
12
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж