С.Амарсайхан: Ховд аймагт Үйлдвэр технологийн болон Агро парк байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Ховд аймагт Үйлдвэр технологийн болон Агро парк байгуулах ажлыг эрчимжүүлнэ

С.Амарсайхан: Ховд аймагт Үйлдвэр технологийн болон Агро парк байгуулах ажлыг эрчимжүүлнэ

МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, С.Амарсайхан Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шинэ Ховд” төслийн хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар тодрууллаа.

-“Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк”-ийн ажлыг яаралтай хэрэгжүүлэн эрчимжүүлэх нь Ховд аймгийн төдийгүй бүс нутгийн хэмжээнд хөгжлийн хөдөлгөгч хүч болох учиртай. Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ?

– Засгийн газрын гол бодлого бол ерөөсөө энэ томоохон төсөл хөтөлбөр, тэр дундаа үйлдвэрлэлийг стратегийн гол бодлогоо болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг хөгжүүлэх, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын байрыг бий болгох, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх чиглэлд анхаарч байна. Тийм учраас бүсчилсэн хөгжлийн бодлогоо Засгийн Газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж хөгжүүлэх хүрээнд эдгээр ажлууд хийгдэнэ. Ялангуяа хүнс хөнгөн үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн салбар, тэдгээрийг дагасан үйлдвэрлэлээр экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах ажилд бүсийн хэмжээний томоохон паркууд, үйлдвэрлэл технологи, агро паркуудаас гадна чөлөөт бүсийн үйл ажиллагаануудыг эхнээс нь эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

– Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих ажлын хэрэгжилт ямар шатанд явж байна вэ?
– Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулах зорилго зорилтын хүрээнд Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулах ажлууд маш эрчимтэй хийгдэж байна.  Эрчим хүчний сайдтай уулзаж энэхүү ажлыг яаравчлах асуудлыг анхаарч ажиллана.

– Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч тодорсон. Бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх вэ?

– Эрдэнэбүрэнгийн УЦС барьж ашиглалтанд орох асуудал шийдэгсэн. УЦС-аа дагаад ажлын байр олноор бий болох, эрчим хүчний хараат бус болж, аймаг бүс нутаг эрчим хүчний аюулгүй байдал бүрэн шийдэгдэнэ. Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн ихээхэн анхаарч байгааг та бүхэн мэдэж байгаа боловуу.  Ойрын хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Ховд аймагт ажиллана.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж