Амралтын өдрүүдэд анхны цас орно

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд анхны цас орно

Амралтын өдрүүдэд анхны цас орно

Анхны цас орох тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх болон анхны цас орох эсэх талаар Цаг уур орчны шинжилгээний газраас тодрууллаа.

ЦУОШГ-ЫН ЦАГ УУРЧ М.СОЛОНГО:

-Цаг уурын урьдчилсан төлөв байдлын  мэдээллээр энэ сарын 22-23-нд шилжих шөнө хойд талын нутгаар буюу Хангайн нурууны уулсаар цас орно. Харин төвийн нутгаар цас орохгүй. Улаанбаатарт анхны цас орно гэсэн мэдээллийг хүмүүс бичсэн байсан. Нийслэлд ойрын өдрүүдэд сэрүүсч түр зуурын бороотой байх төлөв ажиглагдаж байна. Олон жилийн дунджаар уулархаг нутгаар цочир хүйтэрч цас орох нь хэвийн үзэгдэл. Өнөөдөр, маргаашийн тухайд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Одоогоор наймдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй.

Малчид иргэд, тээвэрчдийн тухайд хол замд гарах бол бэлтгэлээ сайтар базааж, үерлэсэн гол мөрнөөр зам товчилж зорчихгүй байхыг анхааруулья. Мөн бага насны хүүхдийг голын ойр орчимд хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж