Д.Оюунхорол Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцахаар болов

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцахаар болов

Д.Оюунхорол Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцахаар болов

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг томилжээ.  “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал нь долдугаар сарын 4-нөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Анх 2013 онд анх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд нисэх онгоцны шинэ буудлын менежментийг концессын гэрээгээр Япон улстай хамтран хэрэгжүүлсэн юм. Шинэ нисэх онгоцны буудал нь олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Айрпорт зурвас 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой.

Ингээд УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын намтарыг танилцуулъя.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
  • 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
  • 2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
  • 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
  • 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
  • 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
  • 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж