Хамт ял эдэлж байсан нэгнээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Хамт ял эдэлж байсан нэгнээ хөнөөжээ

Хамт ял эдэлж байсан нэгнээ хөнөөжээ

Орхон аймаг дахь цагдаагийн газарт наймдугаар сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Улмаар дуудлагын  цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б  нь гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон байна.  Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхээр  цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны  үр дүнд  хэрэгтнийг өнөөдөр /2021.08.18/ илрүүлжээ. Тухайн этгээд нь 29 настай эрэгтэй М гэгч бөгөөд талийгаачтай хувийн таарамжгүй харилцаатай байсан учраас талийгаачийг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. 

Уг  хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээд нь талийгаачтай  өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байжээ.  М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж