Жо Байдены нэр хүнд эрс унаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Жо Байдены нэр хүнд эрс унаж байна

Жо Байдены нэр хүнд эрс унаж байна

Жо Байдены Афганистанаас цэргээ татсан явдал асар их шүүмжлэлд өртөж байгаагаас болж нэр хүнд нь эрс унаж байна.

Ерөнхийлөгч Жо Байдены талаар Rasmussen компанийн зохион байгуулсан цахим санал асуулгад АНУ-ын нийт хүн амын бараг тал хувь нь оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн байна. Үр дүнд нь оролцогчдын 27 хувь нь Ардчилсан нам болон Ерөнхийлөгч Жо Байденг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 54 хувь нь эсэргүүцэж буйгаа, тэр дундаа 45 хувь нь маш хүчтэй эсэргүүцэж байгаагаа хүлээжээ.

Дээрх болон бусад судалгааны үр дүнгээс харахад, Жо Байдены нэр хүнд сүүлийн хэдэн долоо хоногт эрс унасан нь тодорхой байна. Түүнчлэн Цагаан ордны дотор ч гэсэн либерал, консерватив үзэлтнүүд аль аль нь Афганистанд болж буй үйл явдлыг бүтэлгүйтэл гэж үзэн эрс буруушааж байгаа аж.

Жишээлбэл, Род арлын төлөөлөгч Жим Лангевин “Наанадаж, Байден бидний афган холбоотнуудын өмнө 20 жилийн хичээл зүтгэлийг үгүй хийсэн өртэй. Тэр мөн АНУ-ын армийн цэргүүд, тэдний гэр бүл, ард түмний нөр их зүтгэл, золиосыг үнэгүйдүүлсэн буруутай” хэмээжээ.

Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дээрх үйл явдлыг АНУ-ын түүхэн дэх хамгийн ичгэвтэр ялагдал хэмээн нэрлэж, Байденг огцрохыг шаардан мэдэгдэл хийсэн билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж