Тайландчууд Ерөнхий сайд Прают Чан-окаг цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэмээн буруутгаж, огцрохыг шаардан Бангкок хотын төвд гурав дахь өдрөө жагслаа. Иймд цагдаа нар жагсаалыг тараахын тулд ус шүршиж эхэлсэн байна.
Гэвч бууж өгөхийг хүсээгүй иргэд Прают Чан-окагийн гэрийн ойролцоох цагдаагийн газрын дэргэд цагдаа нартай мөргөлджээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар цагдаа нар жагсагчдын эсрэг ус шүршиж, иргэд харин өөдөөс нь усны сав, шил, будаг зэргийг чулуудаж байгаа гэнэ.
ตรงตามหลักสากลตรงไหนเอาปากกามาวงค่ะ #ม็อบ17สิงหา pic.twitter.com/fsyBzDW4Gc
— ไดโนเสาร์เกาหลี (@stitch_pololo) August 17, 2021
Иргэд, цагдаа нарын эл мөргөлдөөнд нийт зургаан хүн гэмтэж бэртсэн байна. Тэднийг эмчилж буй нэгэн эмчийн хэлснээр эмнэлэгт хүргэгдэн очсон нэг өсвөр насны хүүхэд сумны шархтай байжээ. Харин цагдаа нар жагсаалыг тараахдаа иргэдийн өмнөөс гал нээгээгүй гэдгээ илэрхийлж байна.
Тайландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж, 948442 болж, 7873 хүн нас баржээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ