Тяньжинд гацсан чингэлгүүд бахь байдгаараа | News.MN

Тяньжинд гацсан чингэлгүүд бахь байдгаараа

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Тяньжинд гацсан чингэлгүүд бахь байдгаараа

Тяньжинд гацсан чингэлгүүд бахь байдгаараа

Бид арчаагүй төр засагтайгаа гайхсаар бас нэгэн намартай золгож байна. Монгол Улсын гадаад худалдаагаа явуулдаг гол боомт Тяньжинд чингэлгүүд гацсан талаар өнгөрсөн хаваржин, зунжин ярьсан ч байдал дээрдсэнгүй, бахь байдгаараа байгаа мэдээллийг эх сурвалжууд өгч, элэглэх нь элэглэж, шоолох нь шоолсоор буй. Ичмээр л дээ, яаж ч бодсон. Бүтэн улирал дамнаад ч асуудлыг шийдэж чадахгүй, гарц гаргалгаа олж чадахгүй байгаа нь төр засгийн арчаагүйнх.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уг боомтод Монголын импортын барааны 5000 гаруй чингэлэг хэдэн сараар сул зогсож буй нь алс ирээдүйгээ хардаггүй эрх баригчдын харалган бодлогын үр дүн. Нөгөө талаар Монгол Улс тээврийн салбараа тэр чигт нь орхигдуулсаны гай одоо нүүрлэж буй нь үнэн. Ложистикийн цөөхөн компаниудын чадал нь хүрэхгүй зовлонтой. Асуудлыг бага дээр нь шийдэх боломж байсан. Гэвч бидний алгуурлахыг цаг хугацаа хүлээхгүй нь ойлгомжтой. Үүнээс шалтгаалан манай улсын эдийн засагт хүндрэл үүсч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр буй.

Тяньжинд чингэлгүүд гацсанаас үүдэн хэрэглэгчид ачаа бараагаа хүлээн авах хугацаа хойшилж, гаалийн татвар нэмэгдэж, автомашинуудын татвар хураамж импортлогчийн анх тооцоолсноос давав. Улмаар улирлын чанартай бараа, бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа нь дуусч, үйлдвэрлэгчид түүхий эдээр тасалдах, үйлдвэрлэлийн зарим шат дамжлага сул зогсох зэрэг эрсдэлүүд үүссээр.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Тяньжин боомтод өнөөдрийн байдлаар 4270 гаруй чингэлэг гацаастай байгаа талаар мэдээлсэн. Харин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал “Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Тяньжин дээр Хятадын төмөр замаас авсан тоогоор үлдэгдэл 4331 чингэлэг байна. Наймдугаар сарын 1-нээс 8-ны хооронд 550 орчим чингэлэг наашаа хөдөлсөн байна. Хятадын талаас наймдугаар сард 2800 вагон тавьж, чингэлэг ачуулахаар төлөвлөснөө бидэнд мэдэгдсэн” хэмээн мэдээлэв.

Тэрбээр “Хятадын Засгийн газар дан ганц Монголд хатуу хандаагүй. Бүх л боомт дээрээ хатуу чанд хандаж байна. Хятад бусад улсад хилээ бүр хаасан байхад манай улс хилээр ачаа тээвэр зөөвөрлөхийг зогсоогоогүй. Маш багаар нэвтэрч буй ч хилийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Хил дээр байгаа томоохон ачаануудыг өргөн төмөр замаар оруулж ирж байна. Өдөр бүр 50 машины ачааг төмөр замаар ачиж оруулж ирж байна гэж ойлгож болно” хэмээн учирласан.

Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байгаа ч “чингэлгийн гацаа” ойрын саруудад цэгцрэхгүй бололтой.

Элчин сайд Т.Бадралын мэдээлснээр, хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохирч, протокол зурсны дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалт хийдэг байна. Монголын тал импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй, бүх ачааг саадгүй хүлээн авах бодлого баримталдаг. Мөн дамжин өнгөрөх ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах дамжин өнгөрөх галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг аж.

Зам, тээврийн хөгжлийн яам, төмөр замууд хоорондоо жил бүрийнхээ гэрээгээ шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Цаашдаа хоёр төмөр зам ЗТХЯ-ны удирдлага дор гэрээгээ шинэчлэх, нэгэнт наашаа ирж байгаа ачааны урсгал нэмэгдсэн тохиолдолд тэрэндээ тааруулсан төлөлт хий гэдэг санаа давхар яваа аж. Улмаар төмөр замууд энэ жилийнхээ төлөвлөгөөнд тодотгол хийх, эсвэл дараа жилийнхээ төлөвлөгөөг шинэчилж, улам өргөн хүрээтэй эдийн засаг, худалдаатай холбоотой шинэчлэл хийж, тоогоо нэмэх хэрэгтэй ажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-ын төмөр замын корпорацын удирдлагад Тяньжин боомтоос татаж авч буй галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг биечлэн хүргүүлсэн байна. Хэрвээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж чадвал өдөрт нэмэлт 2-3 галт тэргээр зөөвөрлөх боломжтой болох бөгөөд яриа хэлэлцээ үргэлжилж л байгаа аж.

Зарим иргэд гацсан чингэлгүүдийг богино хугацаанд татан авахад Владивосток, Читээр дамжуулж, ачаалал багатай ажиллаж буй Дорнодын Баянтүмэнгийн төмөр замыг ашиглах санал дэвшүүлэв. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр Хятад, Оросын зорчигч болон тээврийн галт тэрэг дайран өнгөрдөг. Үүн дээр тулгуурлаад Орос, Хятадын нутгаар тээврийн галт тэрэгний нэг цувааг ганцхан маршрутаар явах эрх олж авах хэрэгтэй. TJ-ZU, ZU-TJ. UB-Vladivostok, Vladivostok-UB гэсэн маршруттай хоёр цувааг шинээр худалдаад авчихвал хүний вагон хүлээхгүй гэсэн санаа ч хэлж байна.

Далайгаар чингэлэг тээвэрлэх эрэлт хэрэгцээ Хятадын Цагаан сарын баяр хүртэл үргэлжлэх үү?

Дэлхийн болон урд хөршийн зарим хэвлэлүүдэд мэдээлснээр, өнгөрсөн оны гуравдугаар улиралд Covid-19-ийн улмаас хумигдсан эдийн засаг сэргэж, тус боомтын ачааны эргэлт эрс нэмэгдсэн. Энэ нь чингэлгийн бөөгнөрөл, түгжрэл үүсэх гол шалтгаан болжээ. Тодруулбал, жилд 13.4 сая ширхэг чингэлэг хүлээн авах хүчин чадалтай Хятадын өмнөд нутгийн Янтань боомтын ажилчдын дунд халдвар гарсан тул боомтыг энэ оны тавдугаар сарын 25-наас 31-нийг хүртэл хаасан. Үүнээс үүдэн зэргэлдээх Наньша, Шэкоу болон хойд нутгийн Тяньжин боомтын ачаалал нэмэгдэж, чингэлгүүд ачиж буулгах, галт тэргэнд шилжүүлэн ачих явц удааширчээ. Иймд  тус боомтод овоорсон чингэлгүүдийг Бээжингийн төмөр замаар тээвэрлэх явц удааширч, Тяньжинаас Монгол руу өдөрт 1-2 галт тэргээр чингэлэг тээвэрлэж буй аж.

Далайгаар чингэлэг тээвэрлэх эрэлт хэрэгцээ Хятадын Цагаан сарын баяр хүртэл буюу 2022 оны хоёрдугаар сар хүртэл өндөр хэвээр байна гэж “Drewry” зөвлөх үйлчилгээний компани таамаглажээ. Учир нь энэ баярын үеэр Хятадын үйлдвэрүүд бараг бүтэн сарын турш зогсож, ажилчид нь амарч, Хятадаас тээвэрлэх барааны хэмжээ багасдаг байна. Иймд чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцуудын үнэ ханш буурч, Хятадын боомтуудын ачаалал хэвийн горимд шилжинэ гэсэн үзжээ.

Сонирхуулахад, дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой ачаа бараа солилцдог, хуурай газарт 121 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн орших Тяньжин нь Хойд Хятад дахь хамгийн том боомт юм. Жилд 18.4 сая ширхэг чингэлэг ачиж буулгах, 600 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, дэлхийд дөрөвдүгээрт ордог уг боомт 2028 он гэхэд 30 сая чингэлэг хүлээн авах хүчин чадалтай болохоор зорьж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Барсаа 2021-08-18 203.91.116.147

Анх энэ бөөгнөрөл яагаад үүссэнийг хэн ч ярихгүй байх юм. Хавар ковид гэж сүржигнээд УОКийнхон хамаг ажил 21 хоног зогсоох үеэрээ Хил гааль, тээвэр зуучийнхныг бас ажлыг нь зогсоогоод хаясан. Үүнээс болж УБ-т бөөгнөрөл үүсээд нэмж татаж авахаа больсон. Энэ нь цаашаа Тенжин хүртэл ябаад Тенжин дээр бөөгнөрөл үүссэн. Тенжин угаасаа ачаалал ихтэй байахд өөрсдө бөөгнөрөл үүсгэчээд одоо болохоор нэмж вагон гаргаж бөөгнөрлийг байхгүй болгож өг гэхээр Хятадууд ч гэсэн дургүйцэх нь тодорхой шүү дээ.

Avatar

sahigtun 2021-08-18 202.126.89.191

Tur zasgaa archaagui gej helj bolohgui shu news.mn anhaaruullaa shu saitichini haaj uil ajillagaagchin zogsoon shu!!!!

Avatar

Зочин 2021-08-18 202.9.46.35

НЭГ ХЭСЭГ НЬ ХӨРШ ОРНОО ГАЗАР ДООГУУР ОРТОЛ МУУЛААД Л НЭГ ХЭСЭГ НЬ ХЯТАДЫГ ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ ТӨР ЗАСАГАА ХХАРААГААД Л БАЙХААР ЭДИЙН ЗАСГИЙН ХАРЬЦАА ЯАЖ САЙЖРАХ ВЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-08-18 162.247.74.74

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ёстой нэг 2021-08-18 138.251.247.85

хэлэх муу үг ч олдохгүйн ёстой нэг арчаагүй новшнууд юмаа

Avatar

Зочин 2021-08-18 66.181.185.181

ХАЛТАРЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ

Avatar

Заагч 2021-08-18 202.9.47.38

Хог вирус хятад Монголыг залгихаар айсуй яанаа Монголчуудаа Менх хех Тэнгэр минь Монголд туслаач хог вирус хятадыг устгахад туслаач гуйя.

Avatar

Заагч 2021-08-18 202.9.47.38

Хог вирус хятадаас хогийг нь хурааж зеех агуулах сав байхаа одоо болимоор юмаа нэг хэсэг нь хог вирус хятадын vлдэцvvдийн лобби негее нь хог вирус хятад хаягдал зеех тэнэглэлд ангилагдаж байна бид еерсдее vйлдвэртэй болж вирус хятадын залгиур болохоос болгоомлох хэцvv маш хvнд цаг vед Монгол тулж ирлээ хог вирус хятад аюулаас болгоомжил!!!!!!!!

Avatar

Шударга АРД 2021-08-18 66.181.180.240

Эргүү орк оо, 3 дагч улсас ирж байгаа ачааны 90 хувь нь Хятадаар дамжиж ирж байна. Чи чаддаг юм бол Тоёта шиг чанартай машин хийгээч. Бид хүссэн хүсээгүй Хятадын далайн боомтоор дамжуулж авч байна. Оросууд бол Хятадаас долоон дор авилгал, хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн…

Avatar

Зочин 2021-08-18 122.201.21.228

Хоёр хөрш маань манай хулгайч луйварчин нөхдүүдийг тоолоо юу. Монголдоо л томчууд болохоос

Avatar

Зочин 2021-08-18 202.21.108.152

ХАХА

Avatar

Зочин 2021-08-18 66.181.161.66

Umnugovior nariin ch hamaagui tumur zamtai bsn bol hil hurtel vaginoor avchaad naashaa mashinaar avchihaj boloh l bsn bh da

Avatar

Гэбэр 2021-08-18 66.181.161.68

ИЙМ Ч АРЧААГҮЙ, ЛОЙЧИХСОН ТӨРТЭЙ БХ ГЭЖ ДЭЭ. ЭЭ ЧААВААС

Avatar

Зочин 2021-08-18 202.21.108.152

ЗАЛУУ УУ

Avatar

Зочин 2021-08-18 66.181.185.181

ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ Л ИЙМЭРХҮҮ БАЙНА ГАНЦ МАНАЙ ЗАСАГ МУУДАА БИШ Л ДЭЭ ХАРИН Ч ЧАДЛААРАА Л ҮЗЭЖ БАЙНА ЕР НЬ САЙН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО

Avatar

жабаа 2021-08-18 202.126.89.98

Монголчууд хэзээнэс Тэнжин гж ярьдаг юм, сэтгүүл эж

Avatar

зочин 2021-08-18 203.91.118.150

Энэ засгийн газар ер нь явахгүй нь дээ,,, Оюунэрдэнэ гэж хүн занасан хүнийг буулгах хэрэгтэй яаралтай

Avatar

Зочин 2021-08-18 103.11.195.34

Өөө чааваас Гадаад хэргийн сайд гээд хүн Коронагийн үеээр баахан хүн дагуулж айлчлаад яваад байсан ийм юм шийдэж чадахгүй хөөрхий дөө

Avatar

Зочин 2021-08-18 202.55.191.130

Boomtiin neriig Tianjin gedeggui, Xingang gedeg.

4 sard XG deer irsen containeruudee avch chadahgui bhad, 7 sard neeltee hiisen Toyota LC 300 mashin mongold ireed bur 112 shirheg zaragdsan gesen medeeg haraad durgui hursen.

Manai darga nart mashin avah chihal bolohoos asuudal shiideh n ugui n hamaagui met

Avatar

зочин 2021-08-18 192.82.73.227

Таван богдын Land 300 нь болхоор зүгээр л ирж байна лээ шд …Ардын ачаа болхоор гацчихын.

Avatar

Зочин 2021-08-18 202.21.107.97

5 bogdiin 300 nuud wuhan aar damjaad baigaamaa

Avatar

Зочин 2021-08-18 182.16.234.23

Бид далайн бараг ганцхан боомтоор бараг бүх бараагаа авна. Төмөр замын хоёрхон гарцтай. Аль болох богино хугацаанд Тээвэр ложистикийн гарцын тоо, сонголттой хувилбартай болохгүй л бол хөгжихгүй шүү

Avatar

зочин 2021-08-18 202.21.105.186

Энэ мэдээг бичиж байгаа сэтгүүлчээс асуухад "Энэ зургийг өөрөө очиж авсан уу" гэж асууя? Хэзээний зураг вэ?

Avatar

Зочин 2021-08-18 64.119.29.109

harin thhh.. ug ni yahav baraanuud ar, araasaa ireel bna shd. zun duussan ch gesen kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж