Жефф Безосын ахлах инженер ажлаасаа гарч, Элон Масктай нэгджээ | News.MN

Жефф Безосын ахлах инженер ажлаасаа гарч, Элон Масктай нэгджээ

Жефф Безосын ахлах инженер ажлаасаа гарч, Элон Масктай нэгджээ

Жефф Безосын ахлах инженер ажлаасаа гарч, Элон Масктай нэгджээ

Дэлхийн хамгийн баян эр Жефф Безосын сансрын хөлөг үйлдвэрлэгч Blue Origin компанийн ахлах инженер ажлаасаа гарч, хамгийн гол өрсөлдөгч буюу Элон Маскийн Space X компанид оржээ.

Нитин Арора ажлаасаа гарах үедээ  Blue Origin компанийн саран дээр газардуулах хөлөг дээр ажиллаж байжээ. Арорагийн ажлаасаа гарсан шалтгаан одоохондоо тодорхой бус байгаа юм. Гэвч эх сурвалжууд NASA-гийн саран дээр хүн буулгах төслийн тендерт Элон Маск ялж, 2.9 тэрбум ам.долларын санхүүжилт авсан нь Арорагийн “урвах” шалтгаан байж магадгүй гэлцэж байна.

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 2024 онд дахин нэг удаа саран дээр хүн буулгах нүсэр төсөл хэрэгжүүлж буй билээ. Тус төслийн хөлгийг бүтээх тендерт Blue Origin, Space X хоёр компани эн тэнцүү өрсөлдөж байсан ч эцэст нь Space X ялж, 2.9 тэрбум ам.долларын санхүүжилт авсан юм. Иймд Жефф Безос өрсөлдөөнийг шударга бус болсон хэмээн эсэргүүцэж, АНУ-ын засгийн газрыг шүүхэд дуудсан аж.

Ажлаа сольж байгаа талаараа Нитин Арора цахим хуудасдаа “Наймдугаар сарын 13 бол Blue Origin компанид ажиллах миний сүүлийн өдөр байлаа. Саран дээр буух төсөл бол маш том ажил, амьдралын минь нэг хэсэг байлаа.  Энэ гурван жилийн туршид гайхалтай ухаалаг, хичээнгүй хүмүүстэй хамтран ажиллах нэр төрийн хэрэг байв. Хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа. Би та бүхнийг үргэлж санах болно. Дараагийн зогсоол бол Space X. Би их догдолж байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-18 66.181.179.29

saran deer buulgah muruudultei esvel ursuldugch company amjiltgui bolgoh nuguu company tactik

Avatar

Зочин 2021-08-18 122.201.23.75

саран дээр буур төсөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж