ОХУ-ын Кабул дахь ЭСЯ-наас Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо гутамшигтай байдлаар дүрвэсэн болохыг мэдээлжээ. Тодруулбал, Гани эх орноосоо нисдэг тэрэг болон дөрвөн машинаар дүүрэн бэлэн мөнгө ачаад зугтсан болохыг “Риа Новости” төрийн мэдээллийн агентлагт тус яамнаас мэдээлсэн юм. Кабул дахь Оросын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ищенко “Гани Афганистанаас ийм дүр зурагтай зугтаж байгаа нь тус улсад авилгалын систем ноёрхож байсныг харууллаа” гэсэн юм. Түүний хэлснээр, Афганистаны ерөнхийлөгч асан Ашраф Гани дөрвөн машиныг мөнгөөр дүүргээд үлдсэнийг нь нисдэг тэргэнд ачсан боловч багталгүй нисэх буудал дээр үлдээсэн байна.
“Associated Press” агентлагаас Гани ийм байдалтай зугтсаныг хэрхэн мэдсэн болохыг тодруулахад тэрбээр “Бид энд ажилладаг шүү дээ” гэхээс өөр зүйл хэлээгүй аж. Талибан бүлэглэл ням гаригт нийслэл Кабул хотод орж ирсэнээр Гани Афганистаныг орхисон юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ганиг хөрш Тажикстан эсвэл Узбекстан улс руу дүрвэсэн хэмээн мэдээлж байсан ч түүний хаана байгааг албан ёсоор баталгаажуулаагүй билээ. Мөн Кремлийн Афганистан дахь төлөөлөгч Замир Кабулов энэхүү явдлыг “гутамшиг” хэмээн тодорхойлж Ганиг шударга шүүхийн өмнө авчирч Афганистаны ард түмний өмнө хариуцлага хүлээлгэх ёстой гэжээ.
Афганистан дахь ОХУ -ын Элчин сайд Дмитрий Жирнов "Эхо Москвы"-д өгсөн ярилцлагадаа "Талибан бүлэглэл хяналтаа тогтоосноос хойш эхний 24 цагийн байдлаар Кабул дахь нөхцөл байдал Ашраф Ганигийн үеийнхээс тайван байна" гэжээ. Вашингтоны дэмжлэгтэй засгийн газрыг удирдаж байсан Ганигийн талаархи Москвагийн хурц шүүмжлэл ОХУ, АНУ-ын харилцаа улам хурцдаж буй үетэй таарч байгаа юм. Москва Афганистанд арван жил үргэлжилсэн дайн хийсний эцэст 1989 онд цэргээ татаж байв. Үүнээс хойш Афганистаны улс төрийн фракц АНУ-тай үл ойлголцол үүсгэх үед Москва маргаанд зуучлагчийн үүргээр оролцсоноор Кабултай дипломат харилцаагаа сэргээж байжээ.
Эх сурвалж: Associated press
Зочин 2021-08-18 202.131.230.218
монголд цагаа тулуул ингэж цугтах гарууд их бийдээ
Зочин 2021-08-18 202.131.230.218
монголд ингж зугтах гарууд их бийдээ
Зочин 2021-08-18 202.131.230.218
Манай улсад ч цагаа тулхаар ингэж зугтах гарууд их бийдээ
уншигч 2021-08-18 66.181.160.77
Далийгаад байгаарай далдаак минь.Талибаа л бичнэ биз дээ.Солиороод л байдаг юм ухна чинь
Заагч 2021-08-18 202.9.47.38
Тэнэг данжаад нийтлэгчээ Оросын Кабул гэж юугап хуцаад байгаа найруулгын алдаатай гамин бэ чи.
Зочин 2021-08-18 150.129.143.171
Ардчилал гэдэг чинь энэ дээ!!Америкын байгуулж өгсөн Ардчилсан дэглэм ийм амархан нурах гэж ээ?! Яг манай ардчилалынхан юмаа . Улсынхаа . Мөнгийг хамж аваад Америкд очоод суралцаж бн ! гээд хэвтчихдэг шиг Юм болж бн!
ҮНЭН 2021-08-18 150.129.140.39
ООЁОНУУДЫН ХУДАЛ Ш А А Х Ы Г АЛИЙГ ТЭР ГЭХЭВ ҮМХИЙ ХУЛМАСНУУД ДАНДАА Ш А А Н А МӨНГӨ ЧИНЬ БАНКИНД БАЙДАГ БОЛОХООС МАШИНД БАЙДАГГҮЙ ЮМ ХАХА
Зочин 2021-08-18 66.181.183.91
Манай сүг ерөнхийлөгч зугтахдаа хэдэн машин мөнгө ачиж явах бол…
zochin 2021-08-18 192.82.74.112
oros muruudul shuu dee, chutgurtei ch nuhurluj medeh shar aluurchid shuu dee, talibuudiig demjeed hil hyazgaaraa taivan bailgah gesen atgag sanaa l bna,
Зочин 2021-08-18 202.131.245.243
Дэлхий сөнөх сургаар Цай овогт элбэгдорж Хөвсгөлийн тайга руу нисдэг тэргээр нэг зугтаж билээ. Тэр л санаанд орж ирж байна.
ҮНЭН 2021-08-18 150.129.140.39
ЭНХБАЯРЫН Ш Э Э С Э Э БИТГИЙ ХУДАЛ ЦУУР
зочин 2021-08-18 103.212.118.53
Афганууд ийм Ерөнхийлөгчтэй байсандаа ичиж байгаа биз.
Ард түмнээ хаяаад сүүлээ хавчаад зугтдаг Ерөнхийлөгчийг юу ч
гэмээр юмб дээ.
ҮНЭН 2021-08-18 150.129.140.39
ХУДАЛ ЦУУНД ИТГЭЖ МӨӨРЧ БАЙХАА БОЛИМООР ЮМ АА ХАХА
Зочин 2021-08-18 202.126.88.138
Оросууд бөөн баяр хэвлэлийн төлөөлөгч нь зарлаж,зуучлагчаар оролцоно гэж эдэр.дотроо нохой гахай шиг замбараагүй,сөнөж яваа гуйлгачин байж.
Зочин 2021-08-18 109.158.219.153
АНУ-ын хүүхэлдэй шүү дээ. АНУ нутагтаа орогнуулахгүй.