Талибан хүчнийхэн засгийн эрхийг авсныг ойлгосон Кабул хотын иргэд Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудлын зүг яаравчилсан билээ. Улмаар нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсэж хүний амь нас ч эрсэдсэн тохиолдол олон гарсан юм. Одоогийн байдлаар АНУ-ын цэргүүд тус нисэх буудалд байрлаж нисэхийн хамгаалалтын албаныхантай хамтран Америкийн болон бусад холбоотнуудын дипломат ажилтан, энгийн иргэдээс гадна зарим афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж байна.
Цэргийн нислэгээр АНУ-ын иргэн, дипломат ажилчдыг оролцуулаад нийт 3000 гаруй хүнийг Афганистанаас нүүлгэн шилжүүлсэн болохыг тус улсын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Мягмар гаригт мэдэгдсэн. Харин Барууны хүчнийхэнтэй хамтран ажиллаж байсан Афган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм. Их Британи улсын хувьд тэдгээр иргэнийг үлдээнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Ийнхүү олон улс Кабул дахь Элчин сайдын яамаа хааж, дипломат ажилтнуудаа татаж буй энэ үед хамгийн ажин түжин байгаа хоёр орон нь Орос, Хятад юм.
Орос Кабул дахь ЭСЯ-ны ажилтнуудаа зөвхөн хэсэгчлэн нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд элчин сайд Дмитрий Жирнов Талибаны удирдагчидтай уулзалт хийхээр болсон билээ. ОХУ -ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч, ерөнхийлөгчийн Афганистан дахь төлөөлөгч Замир Кабуловын хэлснээр Талибанчууд Кабул хот дахь Оросын элчингийн байранд ямар нэгэн байдлаар заналхийлээгүй аж. Кабулов "Эхо Москвы" радиод өгсөн ярилцлагадаа "Бид талибанчууд цаашид улс эх орноо хэрхэн засаглаж байгааг анхааралтай ажиглах болно. Энэхүү дүгнэлт дээрээ үндэслэн холбогдох шийдвэрийг гаргана” гэжээ.
1993 онд Зөвлөлтийн дэмжлэгтэй Афганистаны засгийн газар унасны дараа Хятад улс Кабулд элчин сайдын яамаа байрлуулж байв. Тус улсын хувьд Элчин сайдын яамны ажилтнуудаа Кабулаас нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгүй байгаа бөгөөд Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрөх эрмэлзлэлтэй байгаагаа хэдийн илэрхийлжээ. "Хөндлөнгөөс оролцохгүй байх" нь Хятадын гадаад бодлогын тулгуур үзэл бөгөөд Талибан засгийн эрхийг авсан явдлыг дотоодын хөгжил гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Талибаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Тэгэхдээ тус бүлэглэлийг Афганистан дахь “цэрэг, улс төрийн чухал хүчин” гэж нэрлэжээ. Энэхүү уулзалт Шинжаан дахь Исламын шашны хэт даврагч үзэлтнүүдтэй тэмцэхээр компанит ажил өрнүүлж байсан Хятад улсад содон үзэгдэл байв. Шинжаан нь Афганистантай зурвасхан хиллэдэг. Тиймээс энэхүү уулзалтын өмнө талибанчууд Афганстаныг тус улсад довтлох бааз болгон ашиглахгүй гэдэг амлалтыг Хятадын талд өгч байв.
Даваа гаригт Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Талибанчууд "нээлттэй, хүртээмжтэй" засгийн газар байгуулна гэсэн өмнөх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Хятад улс Афганистан дахь АНУ-ын оролцооноос ашиг тус хүртсэн болохыг Оттавагийн Их Сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтын үндэсний аюулгүй байдлын мэргэжилтэн Камран Бохари “Wall Street Journal”-д хэлжээ. Хятад улс “Бүс ба Зам” төслийнхөө хүрээнд Пакистан улсын боомт болон бусад дэд бүтцэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Мөн Хятадын компаниуд Афганистаны уул уурхайд хөрөнгө оруулалт хийсэн боловч ашгийг нь хараахан хүртээгүй байгаа аж.
Эх сурвалж: Quartz, CNN
Боко 2021-08-18 202.126.88.187
Наад гөсрийн орноо зүгээр л хая. Хэнд ч хэргү газар хар тамхинаас өөр юм ургадгуй гсн кккк
Hujaa 2021-08-18 202.55.188.84
Hujaa nar neg bus neg zam bodlogod n hamgiin ih saad totgor boloh uls afganishdee herev afganiig l argalj chadahgui bol geopolitogiin yalalt baiguulah hudlaa bolno amerikchuud unendee afgani armiig zevseglej beldej uguud garaad yavchihlaa odoo talibud urd hojid baigaagui huchirheg zevseg tehniktei tedgeeriig ajiluulj chadah meregjiliin tseregtei bolchihloo odoo tedniig oros hyatad 2 niileed ch barahgui bolchihloo amerikchuudiin bodlogo gej eniig l heed baigaa yum 2 3 nuudliin tsaadhiig harj
Зочин 2021-08-18 66.181.161.118
Usa g aigaad yalagdaad garchlaa gej bodood bgaa nuhduud zugeer l huuhdiin sanaatai amitad. Gol zorilgo n uur. Usa zorilgo ehneesee bieled ehelj bna. Terroristuudtai urgelj temtshee bnga zarladag shinjaani laluudig genotsid hiij bgaagaa tuunii neg helber gej yaridag hu jaa nar olon ulsad terror buleglel gej burtgegdsen talibuudig demjij bn hamtrana gedeg china g olon ulsad shivshig bolgoj bn shuu dee. Ene uugeer duusahgui
Зочин 2021-08-18 73.203.115.233
ivanuud shine ezen ni bolson gitadiinxaa yu gesen bolgoniig dagax baixoo
Зочин 2021-08-18 162.247.74.74
!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-18 203.91.115.56
Mongoliin eljin said yaaj zugtsan boldoo
ҮНЭН 2021-08-18 150.129.140.39
ҮМХИЙ х***а, ХУЛМАС ОРОСУУД ИЙМ Л А Л А Р