НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг томилжээ

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг томилжээ

НАМЗХ-ны Бага хурлын IV хуралдаан өчигдөр /2021.08.17/ болсон. Хуралдаанаар шинээр Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох эсэхийг хэлэлцэж, олонхийн саналаар Б.Оргилыг томилжээ. Харин дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг томилсон байна.  Хуралдаанд нийт гишүүдийн 266 гишүүн буюу 80.8 хувийн ирцтэйгээр цахим хэлбэрээр оролцжээ.

Энэ удаагийн хурлаар Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох “Хөгжлийн хөтөлбөр -2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлалаа.Холбооны гишүүдэд болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх "Нийгмийн Ардчилал" залуучуудын академи, "Нийгмийн ардчилал" залуучуудын сан, "Нийгмийн Ардчилал" залуучуудын судалгааны интитутыг дэргэдээ байгуулан ажиллаж эхэллээ.

Хэлэлцэх асуудлын дагуу Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаар гишүүдийн 98 хувийн саналаар дэмжиж мөн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон байна. Шинээр томилогдсон УЗ-ийн гишүүнд “Магнай трейд”-ийн Ганзоригийн хүү Дашням, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөр нар багтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж