Энэ оны намрыг өнгөлөх загварын чиг хандлагууд

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

FASHION

Энэ оны намрыг өнгөлөх загварын чиг хандлагууд

Энэ оны намрыг өнгөлөх загварын чиг хандлагууд

Баян охин

Тэртээ 1920-оод оны загварыг 1980-аад оныхтой хоршуулсан битүү, гялтганасан хувцаснууд энэ намрыг өнгөлөх загварын чиг хандлагуудын нэг гэнэ. Урт өмд, энгэрийн өндөр ухлаадас, ганган хүрэм, хөвсгөр даашинзууд гэх мэт. Яагаад ч юм Драйс Ван Нотен, Пако Рабанне, Валентино тэргүүтэй загвар зохион бүтээгч нар сүүлийн үед загварын ертөнцөд ноёрхож байсан минималист хэлбэрээс эрс татгалзаж “өөрийгөө гэрэлтүүл бүсгүйчүүд ээ! Ирээдүй өнгөлөг харагдаж байна” хэмээн уриалжээ.

Өнгөний цуглуулга

Өнгө дагнан хослуулах, өөр өнгөнүүдийг чадварлаг хоршуулах явдал загварын ертөнцөд үргэлж байсаар ирсэн. Ялангуяа сүүлийн үед дэндүү эрс өөр өнгөнүүдийг хослуулан тоглох нь загвар зохион бүтээгч нарын чадварыг харуулж буй. Жишээлбэл, Жил Сандер гичний шаргал өнгийг жүржийн шар өнгөтэй, Миү Миү цайвар ягаан өнгийг алтлаг өнгөтэй, Пату зэв мэт хүрэн өнгийг лаванда цэцгийн өнгөтэй хослуулсан нь гудамд зөрж өнгөрсөн улсуудын хүзүүг “гоёодуулахаар” болжээ.

Эршүүд хослол

Дээд зиндааны эрчүүд үргэлж чадварлаг туршлагатай оёдолчноор чанартай хослолоо оюулж өмсдөг соёл төдийгөөс өдий хүртэл хадгалагдан үлджээ. Яалт ч байхгүй төгс төгөлдөрийн оргил болсон загварын энэ агуу нээлт хэзээ ч хоцрогдохгүй гэдгийг загвар зохион бүтээгч нар дандаа нотолдог. Тиймээс энэ намар ч гэсэн хантааз, хүрэм, индүүдлэгтэй өргөн өмд, урт пальто, хоолитой цамц, түүнчлэн ганган бүс, зангиа зэрэг алтан хослолууд хувцас загварын ертөнцөд манлайлсаар байх бололтой.

Нэхмэл

Цар тахалд дарагдсан 2020 оноос загварын ертөнцийн сурсан нэг чухал сургамж бол “Хүмүүс үргэлж биед эвтэйхнийг сонгодог”. Тиймээс овжин загвар зохион бүтээгч нар дээрх үнэнийг ашиглаж, хүмүүст дахиж хэзээ ч товч товчилж илүү үйлдэл хийлгүй олон юм давхарлаж өмсөлгүй амар амьдрах сонголт өгчээ. Тиймээс  тэд банзал, даашинз, хослол гээд бараг л гуталнаас бусад бүх хувцсыг нэхмэлээр урласан байна.

Цан чарга

Тод өнгөтэй, том хээтэй хэлхгэр ноосон цамцнууд загварын ертөнцийг орхих болоогүй гэдгээ баталж байна. Дулаахан, биед эвтэйхэн, дурсамж төрүүлэм эдгээр цамцнууд энэ намар таны шүүгээнд заавал байх ёстой хувцас болжээ.

Эх сурвалж: BAZAAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж