Афганистаны нийслэл Кабулаас хөөрч, ойролцоо ослын буулт хийсэн цэргийн онгоцны дугүйн бүхээгнээс хүний цогцосны хэсгүүд олджээ.
Талибууд Афганистаны нийслэл Кабул хотод нэвтэрч, Ерөнхийлөгч Ашраф Гани эд хөрөнгөө аваад зугтсанаас хойш олон мянган афган эрх чөлөөгөө алдахаас өмнө амжиж дүрвэхээр бүх эцсийн аргаа шавхаж байгаа билээ. Тэд эхэндээ иргэний агаарын тээврийн онгоцоор дүрвэх гэсэн ч эмх замбараагүй байдлаас болж бүх нислэг хойшилсон тул АНУ-ын дипломатч нарыг татаж буй цэргийн онгоцнуудаас зүүгдэж азаа үзэхээс өөр сонголтгүй болсон байна.
A heart-stopping selfie: incredible footage from ON TOP of the fairing of a C-17A departing #Kabul shows Afghans reaching out to those left beside the runway
More on RT Telegram https://t.co/Q7gy2WsVdH pic.twitter.com/MaUjeWH5LQ
— RT (@RT_com) August 17, 2021
Цахим ертөнцөд цацагдсан нэгэн бичлэгээс харахад, аргаа барсан афганчууд АНУ-ын C-17 онгоцны дугуйн бүхээг хэсгээс зүүгдэж, жижиг төвгөр хэсэг дээр нь чихэлдэн суугаад хөөрч байгаа нь үзэгдэх аж. Мэдээж онгоц хөөрөхөөс өмнө тэдний ихэнх нь унаж хоцорсон ч дор хаяж нэг хүн тэндээ гацаж үлдсэн бололтой. Онгоц хөөрөөд удаагүй байхад газардах систем доголдсон тул арга буюу ойролцоо өөр орны газарт ослын булт хийжээ. Төд удалгүй дугуйн бүхээг хэсгээс цогцосны хэсгүүд олдсон байна.
People seen holding on to a plane as it prepares to take off from Kabul Airport, where at least 3 people fell to their death pic.twitter.com/poJHpN1cDC
— BNO News (@BNONews) August 16, 2021
Мөн онгоц хөөрсний дараа нэгэн зорчигчийн цонхоор хийсэн бичлэгээс үзвэл, үл танигдах нэг хүн дугуйн бүхээгний гадна талд орооцолдон дүүжлэгдэх аж. Тус бичлэг цахим орчинд нийтлэхэд дэндүү аймшигтай байсан тул удалгүй устгагджээ.
Зарим эх сурвалжууд дээрх онгоцыг өмнө нь цахим орчинд тарсан нислэгийн дундуур хоёр хүн унаж нас барж буй бичлэг дээрх онгоц мөн гэж үзэж байгаа гэнэ. Түүнчлэн АНУ-ын албаныхны мэдээлж байгаагаар нислэгийн дундуур онгоцноос унасан афганчуудын тохиолдол үүгээр дуусахгүй аж.
Талибууд Кабул хотод нэвтэрснээс хойш тус хотын нисэх онгоцны буудлууд дээр дор хаяж долоон хүн нас баржээ. Тэдний хоёр нь үймээн самуун дунд зэвсэг барин орж ирсэн тул америк цэргүүд буудаж устгасан аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ