БААБАР: Вакцины хүчээр амь мултарлаа шүү дээ | News.MN

БААБАР: Вакцины хүчээр амь мултарлаа шүү дээ

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

БААБАР: Вакцины хүчээр амь мултарлаа шүү дээ

БААБАР: Вакцины хүчээр амь мултарлаа шүү дээ

Ковид-19 хэмээх цар тахлын дэлхийн статистик өнөөдрийн байдлаар ийм байна: 200 сая гаруй хүн энэ өвчнөөр өвджээ. Дөрвөн сая 300 мянга орчим хүн өвчний улмаас нас барсан байна. 180 гаруй сая хүн өвчин тусаад бүрэн эдгэжээ. Хамгийн их халдвар тархсан ба үүнээс үүдэн нас барсан хүний тоон үзүүлэлтээр АНУ, Энэтхэг, Бразил гурав тэргүүлж байгаа аж. 

Зураг 1: ТЭД: Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины тухай хүн итгэхэд бэрх цуу яриа тарсан, зарим хүмүүс түүнд автаад байгаа нь бүр итгэхийн аргагүй. Гэхдээ эрүүл саруул ухаантай иргэд тэднээс хавьгүй олон. Гэрэл зургийг mpa.mn

Монголд нийтдээ 170 мянга орчим хүн уг өвчнөөр өвдсөнөөс ихэнх нь бүрэн эдгэрсэн. 900 шахам иргэн өвчний улмаас хорвоог орхисон. Цаана нь 10 мянга орчим хүн хүнд ба хүндэвтэр хэлбэрийн оноштой эмнэлэгт хэвтэж байгаа. Одоо вакцинжуулалтад иргэд хамаарсан байдлыг харъя. Өдгөө дэлхий даяар нийт хүн амын 30 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа ба үүнээс тал нь буюу 15 орчим хувь нь бүрэн вакцинжуулсан аж.

Арабын Эмират 71, Чили 65,  Израил 62, Англи 57, АНУ 50, Түрэг 33,  Япон 33, Энэтхэг 20, Орос 18, Өмнөд Солонгос 15 хувь нь хүн ам вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Харьцуулахад Монгол 61 хувьтай байгаа нь дэлхийд маш дээгүүрт орох үзүүлэлт.

Одоогоор дэлхийд дөрвөн тэрбум гаруй вакцин үйлдвэрлээд зах зээлд гаргаад байна. Өдөрт 40 гаруй сая тун үйлдвэрлэгдэж буй. Манай дэлхийд бараг найман тэрбум хүн амьдарч байгаа гээд бодохоор бүх хүнийг вакцинд хамруулна гэвэл лавтай жилийн асуудал байна. Хөгжингүй орнууд ойрын хугацаанд бүх хүнээ вакцинд хамруулж дөнгөх ч ядуу улс орон ийм хэмжээнд хүрэхэд нэлээд зайтай. Цар тахлыг нэгмөсөн дарахад дэлхийн бүх хүн хамрагдсан байх шаардлагатай.

Зураг 2: ЯЛГАА: Дэлхийн улс орнуудад вакцинжуулалт янз бүр өрнөж байна. Зарим газар огт сураггүй. Олдсон вакциныг төлбөртэй хийлгэх дараалал ихтэй. Харин монголчууд шилж сонгосон, үнэ төлбөргүй, оочер дараалалгүй, гуйлгуулсан байдлаар хийлгэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ядуу орнуудыг вакцинжуулахад хөгжингүй орнууд яаралтай туслахыг уриалсаар байгаа ч төдийлөн биелэгдэхгүй удсаар. Энэ есдүгээр сар дуусахад хамгийн бага вакцинжуулалттай орныг ядахнаа 10 хувьд хүргэе гэж уриалж байгаа ч үүнийг биелэхгүй мөрөөдөл гэж зарим судлаачид хэлж буй. Ядуу орнуудын вакцинд хамрагдсан хувь дөнгөж 1.5 хувь байгаа нь нэн түгшүүртэй үзүүлэлт юм. Тэр байтугай өнөөдөр 100 сая хүн амтай Конго улсад ганц ч хүн вакцинд хамрагдаагүй байна гэсэн мэдээ байна. Хоёр зуун далан сая  хүнтэй  Индонези цар тахлын аюулд нэрвэгдлээ, тэдэнд вакцин олдохгүй байна, вакцинжуулалт 10 хувь ч хүрээгүй.

Анагаах ухааны өнөөгийн түвшинд вирусээр халдварлагддаг бүх өвчин, түүний дотор томуу,  томуу төст өвчний халдвараас ганцхан вакцин л хамгаалж чадна. Вакцин буй болгосон нь шинжлэх ухааны маш том ололт юм. Гурван зуун жилийн өмнө анхны вакциныг гаргаж авснаас хойш энэ нь хамгийн аюулгүй, үр дүнтэй хамгаалалт болсоор ирлээ. Уламжлалт энэ арга нь өвчний үхмэл эх үүсвэрийг эрүүл хүнд зориуд халдаан дархлааг нь сэргээж хөнгөн тусгахад оршино. Тухайн өвчний эсрэг түүнд тохирсон вакцин л үйлчилдэг. Цар тахал үүсгээд байгаа Ковид-19-ийн эсрэг вакциныг дэлхийн тэргүүлэх хүрээлэн их сургуулиуд ганц жилийн дотор гаргаж авснаар асар их амжилт олж байна. Эдгээрээс Синофарм  вакцин нь уламжлалт аргаар гаргаж авсан бол Спутник V, Астра Зенека вакцинууд орчин үеийн технологи хэрэглэн эсийн рибосомд очиж үйлчилдгийг бүтээжээ. Файзер зэрэг АНУ-д үйлдвэрлэсэн вакцинууд бүр эсийн   бөөмд   орж   үйлчилнэ. Эдгээрийг   хорт   хавдрын эсрэг ашиглахаар туршилтад хэрэглэж байсан арга болно.

Монгол Улс хүн амаа вакцинжуулалтад хамааруулж буй өндөр үзүүлэлттэй байгаа нь нэгдүгээрт, хүн ам цөөн. Хоёрдугаарт, гаднаас вакцин олж ирэхэд Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн овсгоотой ажиллаж хурдан түгээсэн; гуравдугаарт,  хүн  амын дийлэнх  нь  вакцинжуулалтын ач холбогдлыг ойлгож хандсан. Өнөөдөр дэлхийн олон олон оронтой харьцуулахад манайд вакцины хүрэлцээ  хангалттай болжээ.

Зураг 3: ВАКЦИНЫ НӨЛӨӨ: Дэлхийн улс орнуудад вакцинжуулалтын эерэг үр нөлөө урт хугацаандаа гарч байгаатай адил үр дүн манай орны хувьд ажиглагдаж байна. Эх сурвалж: ikon.mn

Гэтэл яагаад ойрмогнохоос вакцинжуулалт идэвхжихийн хэрээр хүн амын халдвар гэнэт ихсэв? Хэд хэдэн шалтгаан байна гэж бодож байна.

  1. Вирусний ямар ч өвчнөөс 100 хувь хамгаалдаг вакцин гэж байдаггүй. Энэ нь хүн бүрийн биеийн онцлогоос хамааралтай. Вакцин хийлгээд зарим хүнд дархлаа үүсдэггүй. Уламжлалт вакцин хүн амын 50-60 хувийг л бүрэн хамгаалж чадна. Энэ нь хэдэн арван саяар нь хүмүүсийг үхүүлдэг аймшигт цар тахлын хувьд тун сайн үзүүлэлт гэж тооцогддог байлаа. Ийм вакцины хүчээр бодоо, полимлит зэрэг олон өвчнөөс хүн төрөлхтөн эгнэгт салж дөнгөсөн. Вакцин үйлдвэрлэлт шинжлэх ухаан технологийн хөгжлийн дагуу жилээс жилд сайжирсаар байна. Англи, АНУ-д үйлдвэрлэсэн вакцинууд биотехнологийн арга хэрэглэснээр 90 хүртэл хувийн хамгаалалттай болсон гэж хэлж байна. Харин вакцинжуулалтад хамрагдсан ч биед нь дархлаа үүсээгүй үлдэх 10-40 хувь эзэлж буй хүмүүс халдвар авсаар байгаа юм.
  2. Вакцин тариулснаас хойш 7-10 хоногийн дараа л биед дархлаа үүсэж эхэлдэг. Үүнийг мэдэхгүйгээс олон хүн тариулснаар хамгаалалттай боллоо гэж үзэн дэглэм барихгүй явдал нэлээд байна. Энэ 7-10 хоногийн дотор вакцин огт үйлчлэхгүй учир халдвар авах нь зайлшгүй хэрэг.
  3. Цар тахлын үед хүн амын 40- 50 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан, эсвэл ийм хувь нь өвчлөөд өнгөрсөн бол сүргийн дархлаа буй болж цар тахал хумигддаг гэсэн ойлголт халдвар судлалд байжээ. Үнэхээр ч тийм байсан. Гэтэл энэ Ковид-19 өвчин нь хүн амаа 50 хувь дархлаажуулсан ч сүргийн дархлаа үүсдэггүй нь батлагдлаа. Ялангуяа илүү түрэмгий шинэ мутаци хувилбар үүсэж буй учир дархлаажуулалт 80 хувь хүрэхээс нааш цар тахал хумигдахгүй юм байна гэсэн дүгнэлт гарчээ. Израил, Англи, Чили зэрэг орнууд вакцинжуулалтаа 50 хувь хүргээд бүхий л хөл хорио, цээрээ цуцалсны дараа халдвар асар хурдтай нэмэгдсэн. Монголын жишээ бол яг үүнтэй адил.
  4. Вирус маш хурдан мутацид ордог. Хүн төрөлхтнийг нийтээр нь хамраад байгаа Ковид-19-ийн вирус өнгөрсөн хоёр жилийн дотор олон арван сая мутаци буй болгосон биз. Гэвч аливаа мутаци цааш амьдрах чадваргүй. Үүнээс тун ховор тохиолдолд амьдрах чадвартай шинэ мутаци үүсдэг. Үүний жишээ бол Альфа, Дельта гэсэн Ковид-19- ийн мутаци үүсэн дэлхийгээр нэг тарлаа. Эдгээрийн онцлог нь халдварлах чадвар маш өндөртэй юм байна. Дельта хэлбэр нь эх хуулбараасаа 5-8 дахин хурдтай халдварлаж байна гэж тооцоолжээ. Энэ нь сүүлийн хэдэн сард халдварыг улам идэвхжүүлж буй хэрэг.
  5. Вакцин эсэргүүцэх нэг ёсны моод нэлээд дэлгэрчээ. Энэ нь Америкт анх улс төрийн зорилго хийрхлээр дэлгэрсэн байх. Улс төрийн зорилгоор, мөн хорлох, мэдэмхийрэх, хийрхэх, ойлголтгүйгээс, хөөрлөөр олон сая дагагчтай болжээ. Үүнээс болж Монголд 100-120 мянган даган баясагч бүлэг байна гэсэн тооцоо ч байна. Магадгүй хорлогчид, зориудаар өдөөгчид өөрсдөө аль хэдийнээ сэм тариулчихсан байх, гэтэл учир мэдэхгүйдээ тэдний нөлөөнд автагдагчид маш олон байгаа нь халдвар эрчимтэй тархах бас нэг шалтгаан болж байгаа байх.

Зураг 4: БҮРЭН ВАКЦИНЖУУЛАХ ӨРСӨЛДӨӨН: Бүх улс орнууд зайлшгүй шаардлагатай хоёр тун вакцин хийж аюулгүй байдлаа хангахаар хичээж байна. Өдөр өдрөөр өөрчлөгдөж буй орон орны  вакцинжуулалтын мэдээллийг  харьцуулан гаргахад төвөгтэй.

Зарим улс орон олж авсан вакциныхаа тоог мэдээлж байгаа ч ихэнх нь нэг болон хоёр дахь тунгийнхаа  мэдээллийг өгчээ.

Эх сурвалж https://edition.cnn.com/interactive/2021/health/global-covid-vaccinations/

 

Бурхны ч юм уу, төр засгийн ч юм уу, ухамсартай иргэдийн ч юм уу, хувийн хэвшлийнхний ч юм уу буянаар бид тун удахгүй цар тахлын ард гарах байх. Нэгдүгээрт, өнөөдөр Монгол Улсад амьдарч байгаа хүн зоны тоо бусад оронтой харьцуулахад маш цөөн учир сүргийн дархлаа буй болоход ойрхон байна. Хоёрдугаарт, бид хангалттай вакцинтай болсон цөөн орны нэг. Гуравдугаарт, вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байгаа. Дөрөвдүгээрт, дельта мэтийн мутаци хувилбаруудад одоо нийлүүлэгдэж байгаа вакцинууд сайн үйлчилж байгааг нотолсоор байна. Жишээ нь, сая Хятадын холбогдох инстүүцээс мэдээлэхдээ Синофарм вакцин нь хэдийгээр 53-78 хувийн хамгаалах чадвартай ч нэгэнт вакцинд хамрагдсан бол дархлаа үүсээгүй хүмүүс халдвар авсан ч маш хөнгөн тусаж байгаа нь    нотлогдлоо, нөгөөтээгүүр “дельта вируст” эсэргүүцэх чадвар нь адилхан сайн байна гэжээ. Бусад вакцинуудын талаар ч ийм дүгнэлттэй байгаа.

Олон ядуу орнуудад вакцин хүрэлцэхгүй байхад хангалттай вакцинтайболсон орнуудад вакцин эсэргүүцэгч хорлогчдын эсрэг төрөөс арга хэмжээ авч эхэллээ. АНУ, Англи, Израил зэрэг орны Засгийн газраас энэ өвчний эсрэг төр авах бүхий л арга хэмжээгээ авч дууссан учир үлдсэнийг нь иргэдийн ухамсарт үлдээлээ гэж мэдэгдсэн. Зарим газар иргэдийг вакцинд хамрагдуулах арга хэмжээнд албадлага хэрэглэж эхлэв. Филиппинд тариулаагүй хүмүүсийг шоронд хийнэ гэж заналхийлсэн. Хамт олон ч албадлага хэрэглэж байна. CNN агентлаг вакцин хийлгээгүй ажилтнуудаа шууд л ажлаас нь халж  байна.

Хүмүүний эрх гэдэг нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг биш. Хүмүүний эрхээр хангагдсан чөлөөт нийгэмд  хүн  хуулийн  хүрээнд юу дуртайгаа хийж болох авч энэ дур нь бусдын эрхийг хөндөхгүй байхаар хязгаарлагддаг. Вакцинжуулалтад хамаарагдахгүй байхыг уриалах, өдөөн  хатгах нь олон мянган хүний хүмүүний эрхэд халдаж буй хэрэг. Чухам чингүүлэхгүй байхын  тулд  л төр оршин буй билээ.  Хөл хорио тогтоож буй нь ч төрийн албадлага, энэ нь нийгмийн сайн сайхны тулд авч буй арга хэмжээ болохоос хүмүүний эрхэнд халдаад байгаа явдал биш.

Монголын төр цар  тахлын үед бишгүй нэг алдаа эндэгдэл гаргасан боловч юутай ч хүн амынхаа ихэнхийг вакцинд хамруулж дөнгөлөө, вакцины хангалттай нөөцтэй болголоо. Нийгмээ хорлох гэж дайсагнаж буй хорлон сүйтгэгчтэй л тэмцэхгүй юм даа.

НИЙТЛЭЛЧ БААБАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hujaa vaktsin yg baavar shig hudalaa ch de. 2021-08-18 202.55.191.46

Hujaa baavar dandaa hudalaa burj baidag hvn de. Ugaasai tarhi ugaaj baidag hvn l de. Harin 4 say hujaa vaktsin hiilgeed bhad odor bvr 1700 garaad bn ch de.ene vaktsin vr dangling gerch de.

Avatar

Шууданч 2021-08-18 192.82.66.181

Ганц юм хэлчих үү. Сар луу битгий хуцаж бай нохой минь… өөр ч юу гэхэв дээ чамд

Avatar

БААБАР 2021-08-18 76.120.132.36

БАЯРЛАЛАА БААБАР ! ЦАГ НЬ БОЛОХООР НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДУУГАРДАГ ИЙМ НЭР ХҮНДТЭЙ ИРГЭН ОЛОН БАЙГААСАЙ !

Avatar

Odoo ner hvndgui hvn bolson doo. 2021-08-18 202.55.191.46

Hudalch hujaa baavar odoo ner hvndgui ee.tooj unshdag hvn tsoohon ch de.1990 onii helgui ved gants hoer yum huulij orchuulaad aldarshaad l bsan.odoo tooj harahgui l de baavariig.

Avatar

Зочин 2021-08-18 66.181.183.249

Стерео типээ өөрчлөх шаардлагатай байна.

Avatar

Зочин 2021-08-18 66.181.183.249

Энэ аятайхан нийтлэл байна. Гэхдээ шүүмжлэх нэг зүйл байна.КОВИД-ийн тохиолдол дээр хүн амын их, багаас үл хамааран сүргийн дархлаа тогтох тухай хуучин үзэл баримтлалаас салах цаг болсон байна. КОВИД бол цоо шинэ кейс шүү. Одоо дэлхий нийт цоо шинэ үзэл баримтлалаар бүх асуудалд хандах ёстой болчихлоо

Avatar

Зочин 2021-08-18 178.6.2.139

Хол очиж хуцсугай. Вакцинаар монголчуудыг устгаад х***а ах дүү нартайгаа Монгол нутгийг эзэмших гээ юу. Монголын нутаг зөвхөн монголчууд л амьдрахаар заяагдсан нутаг юм шүү. Ёстой горьддог, адгийн тайрдас.

Avatar

Чи өөрөө нохой юм... 2021-08-18 192.82.66.181

Ганц юм хэлчих үү. Сар луу битгий хуцаж бай нохой минь… өөр ч юу гэхэв дээ чамд

Avatar

Zochin 2021-08-18 64.119.21.58

Bitgii hidlaa yariad baigaarai

Avatar

Зочин 2021-08-18 66.181.177.245

Битгий шаагаад байгаарай вакцин хийлгэсэн хүмүүс бүгд хүнд хөнгөн өвдсөн харин вакцин хийлгээгүй хүмүүс маань зүв зүгээр байгаа шүү битгий худлаа шоудаад байгаарай

Avatar

Зочин 2021-08-18 64.119.18.105

Бага солиор

Avatar

Odoo Nas barj bgaa bvh hvn vaktsinaa hiilgesen za. 2021-08-18 202.55.191.46

Vaktsinii bvren tungaa hiilgesen hvn Nas barsan hvnii 30 hubi bna .ho.odoo covidoor vhej bgaa bvh hvn vaktsin hiilgesen hvmvvs za.vaktsingui nasand hvrsen hvn bhgui mongold za.

Avatar

шууданч 2021-08-18 192.82.66.181

Угаасаа наадах чинь сэтгэцийн өвчтэй болчихсон юм байна өө, вакцин хийлгэх олон хүнийг хорлож байгаа даа хөөрхий… нүгэл нүгэл…

Avatar

Иргэн 2021-08-18 64.119.18.187

Яг үнэн шүү

Avatar

зочин 2021-08-18 66.181.190.88

Вакцин хийлгэхгүй байхыг элдвээр ятгах, аль эсвэл санаатайгаар вакцин хийлгэхгүй байх нь ард түмнээ тахал өвчинд нэрвэгдүүлж, үхэл, өнчрөл хагацалыг хүсч, уриалж буйтай агаар нэгэн. Үүнд төр төмөр нүүрээ гаргаж чангахан тэмцэл явуулах хэрэгтэй.

Avatar

Odoo Nas barj bgaa hvn bvr vaktsin tai ch dee malaa. 2021-08-18 192.82.93.11

Malaa mongold vaktsingui hvn bhgui za. Tenegteed baih yumaa.vhej bgaa bvh hvn za vaktsinaa hiilgesen hvmvvs za odoo.

Avatar

Зочин 2021-08-18 185.100.87.250

!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Х 2021-08-18 139.5.216.42

Баабар хятад юм уу? Та нар дэндүүлж байна шүү. Мань хүн Эбаг дагаж дальчигнаад С. Зоригийн хэргийн эсрэг юм клаубхаусаар донгосоод байсан. Одоо харин эсрэгээрээ ЗГ- ыг дэмжээд юм бичиж дээ. Бас л цагийн аясыг дагаад амархан хувирч байна шүү. Ингэж бичих шалтгаан өөрт нь байна. Айж байна даа.

Avatar

Путиний хошгируулалт 2021-08-18 66.181.181.136

.вакцинжуулалтыг эхэлж эсэргүүцсэн этгээдүүд бүгд Путиний троллууд байсан одоо хужаагаар айлгасан Путиний троллуудаас болж олон хүн вакцин тариулаагүй үнэн Хэрвээ төр Москвагийн үгэнд орж 1 сая спутник авах гэрээ байгуулсан бол Монголчууд өдийд хиарах байсаныг өнгөрсөн 5 сарын бүх үйл явдал харуулж баталсан

Avatar

Саарал 2021-08-18 66.181.182.104

Энэ чинь харин хятадийн тролл бна даа 1921 оноос хойш оросийн эм тариа эмчилгээгээр өнөөдрийг хүртэл эмчлүүлж урьд бсан яр тэмбүү, хир бөөснөөсөө салсан билээ ишиг эврээн ургахаар эхийгээ мөргөнө гэж , хятадийг даган далчигнасаар эх орон ,эрднэс баялагаан алдсаар ,аажим эх оронд чинь эзэн сууж энэ минийхаа гэх нь ойрхон бна шүү Чи өөрийгөө их мэдэгч болгосоор хятадад уусгасаар амар тайван монгол хүнийг өглөө болгоний өлөн хэрүүлд хутгасаар өдөр хоногийн хар амьдралтай болгосныхоо хариуг амсах

Avatar

Зочин 2021-08-18 64.119.18.105

Орос сайн, мундаг гэсэн сэтгэхүйгээ жоохон ч гэсэн өөрчлөөд хар даа. Олигтой биш дээ. Орост сургууль төгссөн, Оросын компанид ажилладаг Оросыг боломжийн мэдэх хүний хувьд хэлэхэд орос чинь чамайг хүн гэж тоодоггүй юм даа

Avatar

Иргэн 2021-08-18 202.179.26.105

Энэ хүн химич, биотехнологич хүн. Улс төр хамаагүй мэргэжлийнхээ дагуу л нийтлэл бичиж. Үнэхээр вакцин хийлгэх хэрэгтэй. Бидэнд цөөн хүн ам, газарзүйн стратегийн байрлал, 3дагч хөршүүд гээд олон давуу талаар ямарч юмнаас хоцрохгүй азтай улс.Дэлхийн хамгийн эрх, нялх хүүхэд шиг эрхэлсэн ард түмэн. Өсвөр насны хүүхэд шиг гэнэн тэнэг, Биднийг газар нутгаа цөлмүүлж байгаль дэлхийгээ сүйтгэсэн хойно энэ аз байхгүй болох байх даа. Хүмүүс минь элдэв атаа жөтөө муу санаагаа болиод үнэнг хүлээн зөвшөөрч

Avatar

Зочин 2021-08-18 202.131.232.94

Үнэн шүү

Avatar

Зочин 2021-08-18 150.129.143.171

Хорлон сүйтгэгчидтэй хатуу ширүүн тэмцэхгүй бол биднийг хорлосоор мөн ч их гай тарьж бн даа.

Avatar

Заагч 2021-08-18 202.9.47.38

Баабар гэж емхий вирус луухааны хаягдал Монголоос далд орж шавар хэрмэндээ вирустэйгээ авслагд емхий данжаадыг харахаас нэг зэвvv хvрмээр тагжгар данжаад алапд хаямаар зэвvvн хvйтэн п***а шvv Монголыг самрах вирус хятадапс болгоомжил!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-08-18 66.181.180.36

вакцины хүндрэлээр нас барсан, өвчин хууч нь сэдэрсэн тохиолдол олон гарсан.

Avatar

Y 2021-08-18 67.161.146.209

Delhiin ene olon hun amd zarim neg humuust vaccinii hundrel garah n oilgomjtoi shdee

Avatar

Зочин 2021-08-18 202.9.40.175

Энэ хүн гэнэтхэн юу болоод МАН-ын засгийн газрыг сайшаах маягтай юм яриад явчихав. уул нь тэгэх хүн биш юмсан. Дандаа л муулдаг байсан

Avatar

зочин 2021-08-18 178.6.2.139

Бүүбур Долларын эздэдээ үйлчлэхгүй яахав

Avatar

Зочин 2021-08-18 66.181.160.117

Baabar GOOD LUCK. Mongoliin setgegchdiin neg shuu amjilt

Avatar

Зочин 2021-08-18 202.126.94.99

Энэ нэг тэнэг этгээд худлаа юм бичихээ болиосой!!! Нийтлэгч гэнэ шуу!

Avatar

Зочин 2021-08-18 202.21.108.152

САЙН ТОЛГОЙ САЙТАЙ МУНДАГ

Avatar

Зочин 2021-08-18 139.5.217.79

Маш зөв, төрөөс онцгой анхаарч, эдгээр хорлон сүүтгэгчтэй нийгмээрээ тэмцье.Энэ аймшигт халдвараас салахыг бодьё

Avatar

Зочин 2021-08-18 139.5.217.79

Ковидын эсрэг тариа тариулаагүй хүмүүст, нийгмийн эсрэг хорлох ажиллагаа явуулж байна гэж үзэн,төрийн зүгээс нийгмийн үйлчилгээ бүү үзүүл

Avatar

Жинхэнэ нүүр царай нь 2021-08-18 192.82.85.233

Энэ Баабарт тодорхой үзэл баримтлал байхгүй нь илт харагдсан. Баахан цэцэрхдэг, өөр юм байхгүй. Үзэл онол асуувал паг сууна.

Avatar

зочин 2021-08-18 66.181.161.52

Өөө хөөрхий ….Оюукаас нэг тэндр шаачихх санаатай л дагаа …Арчаагаач алдаж байх шив дэ …
ковидоор дампуурцгаагаад эрээгээч алдацгааж байх шив дэ….

Avatar

Зочин 2021-08-18 66.181.161.52

Нэртэйгээр нь МАН ын хүчээр амь мултарлаа гээд л шууд гарчиглачихгүй дээ ….муу гавно…

Avatar

Зочин 2021-08-18 71.198.176.103

900-г явуулчихаад вакцины хүчээр амь мултарлаа гэнэ шүү. Ингэж соеон гэгээрүүлдэггүй юмаа. Байдал тэс өөр байна.

Avatar

Вакцин 2021-08-18 103.212.119.115

Хятад вакцин хэдэн хувьтай бгаа юм бол

Avatar

Зочин 2021-08-18 64.119.20.117

53аас78%тай

Avatar

keke 2021-08-18 192.82.75.243

Түрэг гэж улс байхгүй шүү Турк гэж л байгаа

Avatar

Лорд 2021-08-18 66.181.181.26

Монголоор Түрэг гэдэг юм их мэдэгчээ!

Avatar

Зочин 2021-08-18 202.21.108.27

Вероселлын буянаар амьд гарсан байх даа, үндэстний онцлогоор биед нь таарсын болуу

Avatar

Зочин 2021-08-18 192.82.83.247

Энэ удаад Баабартай 100% санал нийлж байна.

Avatar

Haak 2021-08-18 49.0.137.33

ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ БҮХ ХҮМҮҮС ХУРДАН ҮХЭЭСЭЙ

Avatar

Зочин 2021-08-18 202.9.46.222

Үхэхгүй нь хараисалтай

Avatar

Зочин 2021-08-18 66.181.180.36

вакцин даах хүн, даахгүй хүн гэж байдаг юм!

Avatar

Ганаа 2021-08-18 209.89.142.86

Тэнэгийн далай

Avatar

Монгол улсын иргэн 2021-08-18 103.229.122.206

Нийтлэлийн утгыг ерөнхийд нь базвал х***а вакцин сайн, хүн бүр хийлгэ гэсэн утгатай. Гэтэл БНХАУ-д вакцин хэдэн хувьтай хийгдэж байгааг дурьдаагүй байх, жинхэнэ тархи угаалт гэж үүнийг хэлэх бхдаа

Avatar

Зочин 2021-08-18 64.119.20.117

ҮМБҮҮ ХЯТАД ВАКЦИН 53% ААС 78 % ТАЙ ГЭЭД БИЧЧИХЭЭД БАЙНА ҮМБҮҮ

Avatar

Зочин 2021-08-18 64.119.24.253

Хятад орос америк бүх вакцин бүгд ижилхэн дархлаа тогтооно.зүгээр л хийлгэцгээ монголчуудаа.

Avatar

Оноч 2021-08-18 66.181.176.25

Баабар бол соён гэгээрүүлэгч мундаг хүн. Гэхдээ тэр ОТ болон уул уурхай, эдийн засгийн олон асуудлаар Монгол улсыг өстэй юм шиг хоролсон ЭДИЙН ЗАСГИЙН а******н болох нь харагддаг. Тэр монгол улсыг бүхэд нь тонгорсон РИО-гийн бууны нохой байсан юм билээ. Мөнгөний төлөө эх орноо хоролчоод одоо хүртэл гар хөлөөрөө дамжуулан сууж буй модоо хөрөөдөж буй тухай суртал ухуулгаа хийсээр байдгаас үзвэл энэ хүн санаатай хорлон сүйтгэгч гэж харагддаг.

Avatar

Зочин 2021-08-18 192.82.89.98

Баабар мунхруулагч.

Avatar

Зочин 2021-08-18 202.131.245.243

Хятад тэмбүү бүүбур.

Avatar

Зочин 2021-08-18 202.70.34.30

Вакцинжуулалт өндөр гээд байгаа Монгол өвчлөл, үхлээрээ тэргүүлээд байгааг тайлбарлаач Баабараа

Avatar

Зочин 2021-08-18 202.126.88.138

Вакцин чихтэй гэсэн босоо хөхийн нэг нөхөр,цэнхэр үст,жонхуугийн авгай,талбайд жагссан хэдэн эргүү авгай эдэр аль ч улсад байдаг.Оюука Хүүк эднийгээ чимхсэн бол тэр 200 мянган боол ихэнхи нь вакцинаа хийлгэх байсан юм.Эдний хор нөлөө өвлөөс мэдэгдэнэ.

Avatar

Mgl 2021-08-18 202.126.89.137

Bakzin eserguuzeed baigaa hun baihguishdee bugd hujaa bakzin hiilgesen odoo delta geed aidastail baina . Ahmaduuddaa nemelt tun faizer hiimeer baih yum!!!!

Avatar

Зочин 2021-08-18 66.181.161.3

Вакцинаасаа болж 2 жилийн дараа үхэх гэж байж амь мултарлаа гэнээ

Avatar

Зочин 2021-08-18 64.119.18.105

Ха ха. Ирээдүйг хэн мэдээд байгаа.

Avatar

Зочин 2021-08-18 202.9.46.222

Тэнэг хужaa Баабар юугаа мэдэхэвдээ. Монгол хүн шиг сэтгэж чадахгүй шдээ, ж****а вакцинаа шүтээд халдвараа аваад өвдөөд үхээд л суухаас

Avatar

монгол 2021-08-18 66.181.161.5

30 жилийн завхралын тод жишээ бол шинжлэх ухааны суурь мэдлэггүй залуу үе юм да, яана да, ийм залуу үеийг хэн бэлдсэн бэ?

Avatar

Зочин 2021-08-18 202.9.46.230

70 жилийн соц завралын тод илрэл нь төрөө удирдах чадваргүй бшхэл бүтэн хүн сүрэг, хувиа бодсон, өнчин хүүхдийн сүүлчин үмх талхийг юу бодохгүй дээрмддэг дарга ангийханыг хүмүүжүүзж бий болгож ШУны суурь мэдлэггүй залуу үеийг хүмүүжүүлж улс орныг сүйрүүлж байна даа_.

Avatar

Зочин 2021-08-18 192.82.64.248

зөвхөн залуу үе бишээ, тэр эсэгүүцээд байгаа хүмүүс дотор нас тогтсон хүмүүс ч бас байна, өөрсдөө хийлэгдэггүй юмаа гэхэд бусдыг тэгэж уруу татаад байдаг нь гайхмаар,

Avatar

Зочин 2021-08-18 202.131.230.98

Бостол нь гөхдөг билүү босоо гөхдөг билүү шинжээ аравдан гэдэг гүлэг хийлгэсэн байхдаа үхлээ л гэж дуулдсангүй

Avatar

Зочин 2021-08-18 103.212.118.240

Баабар зөв зүйл бичжээ. Вакцинжуулалтын ач холбогдлыг ойлгохгүй, төр засгийг шүүмжилж улс төржүүлж байгаа мянга мянган эргүүнүүд монголд байна шүү дээ. Тэд энэ нийтлэлийг уншаад хүн юм бол хэсэг нь ч болов ойлгох биз.

Avatar

Зочин 2021-08-18 192.82.77.243

Вакцинжуулалтын хувь багатай Африкийн орнуудад Ковидын халдвар болон нас баралт манайхаас бага байгааг тайлбарлаж өгнө үү.

Avatar

Зочин 2021-08-18 192.82.66.173

оношилж чадахгүй, эрүүл мэндийн тогтолцоо муугийнх

Avatar

Зочин 2021-08-18 202.9.40.43

Эрүүл мэндийн тогтолцоо муу гэдэгт үндсэн шалтгаан нь байгаа бол өдийд хиараад дууссан баймаар.

Avatar

Зочин 2021-08-18 202.131.242.154

Тэнд очоод амьдраач дээ, үхэхгүй юм бишүү хаха

Avatar

Зочин 2021-08-18 192.82.77.243

Энд тусаад үхээгүй юм чинь заавал тэнд очих ямар хэрэгтэй билээ? Хэхэ

Avatar

Зочин 2021-08-18 202.9.46.230

Энэ Баабар бүүр тэнэгэрчихэж. будаач будаач гэхээр сахалаа будав гэдэг шиг юм боллоодоо. Хөөрхий өтөл залгаад альцхаймерийн өвчтэй болж байгаа юм байхдаа. Бүүр өрөвдчихлөө. Одоо бие бодоод дахиж элдвийн юм бичихээ больсон дээр байх өө.

Avatar

С 2021-08-18 103.9.90.130

Сайхан мэдээлэл байна. Мэдээж эсэргүүцэгч нар нь их мэдэгчид байгаа. Харамсалтай нь ажлын газрын минь 1990 оноос хойш төрсөн залуучууд вакцин хийлгэхэд маш хойрго хандаж "спутник" хүлээж байна, би харшилтай гэх зэрэг шалтаг хэлж хамт олноо эрсдэлд оруулсан. Тэгэхээр шинэ үе нэлээд мухар сүсэглэг, мэдээллийг ямар сувгаас аваад байгааг харах харамсалтай байлаа.

Avatar

Зочин 2021-08-18 66.181.190.207

hudalch hujaa

Avatar

Зочин 2021-08-18 103.151.76.95

Битгий таохи угаа!!х***а вакцины тархалтбыг бүгдий нь фрайзер,млдерно,астра вакцтнууд л саармагжуулж чадаж байна.х***а нар хүртэл намараас өдөөгч гээд АНУ-н вакцин хийхээр шийдчихлээ

Avatar

Зочин 2021-08-18 66.181.178.153

Tiim bid vaktsind sain hamragdaj bn gehdee 62% aas deesh hamragdaad baihad yaagaad uvchlul buurahgui bn bid neg hund noogdoh uvchluluur ni tootsoh yam bol alich ulsaas iluu undur bn getel vaktsin baga hiilgeed baigaa hyatad,yapon,solongos ulsuud manaihaas hamaagui baga bn ene yu bolood bn, yug heleed bn uuniig sudalj baigaa mergejliin humuus bn uu,tiim chadvar manaid bn uu ene l bid nart asuudal bolood bn.Darga naraa magtah amarhan l daayug ni ch yuch gej tailbarlaad tengert gargaj bolno

Avatar

Мэдээж шүү дээ 2021-08-18 192.82.85.233

Энэ Баабар хачин хүн шүү. Зурагжуулсан болохоос мэдээж зүйл ярих юм даа. Гэхдээ залуу, эрүүл организм бол вакцингүй ч дажрахгүй. Гол нь вакцин нийтээр өвчлөхөөс хамгаалсан. Нийтээр өвчилбөл настай болон сул, авчтэй организм нэлээд үрэгдэх байсан.

Avatar

Зочин 2021-08-18 202.9.46.222

Вакцингуй хегшин залуу 2 хун дельта тусаад эдгэлээ, залуу нь ямар ч шинж тэмдэггуй, хегшин нь 2 хоног халуурч амт унэр гм бух юм алдагдаад салгалаад босоод ирлээ. Вакцин хийлгээгуйдээ бурханд талархав

Avatar

Зочин 2021-08-18 66.181.161.76

антивакцинист пизду байна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж