Гал унтраах техникийн ДАШТ-д Монголын баг оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Гал унтраах техникийн ДАШТ-д Монголын баг оролцоно

Гал унтраах техникийн ДАШТ-д Монголын баг оролцоно

Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-наас есдүгээр сарын 6-нд болно. Тэмцээн Бүгд найрамдах Казахстан улсын Караганда хотод болох ба довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр болж, аваргуудаа шалгаруулах аж.

Монгол Улсын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэгдсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа бөгөөд шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Тус тэмцээнд оролцох баг тамирчид 2017 онд Турк улсын Измир хотноо болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалт”-ын төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байжээ.

Энэхүү ДАШТ-ий “Довтолгооны шатны” төрөлд дундын шүүгчээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж