НМХГ: Шалгуулагч 37 хэмээс дээш халуурвал тусгаарлах өрөөнд ЭЕШ өгнө

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

НМХГ: Шалгуулагч 37 хэмээс дээш халуурвал тусгаарлах өрөөнд ЭЕШ өгнө

НМХГ: Шалгуулагч 37 хэмээс дээш халуурвал тусгаарлах өрөөнд ЭЕШ өгнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2021.08.18/ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. 

 ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ЦЭНД-АЮУШ:

-Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд наймдугаар сарын 19-22-нд болно. Шалгалтын байруудад хяналт шалгалт хийхэд нэр бүхий сургуулиуд анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн. Шалгалтын байранд 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух боломжийг бүрдүүлсэн байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулна. Хяналт шалгалтын явцад шалгалтын төв болох 41 сургуульд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнд:

  • Шалгалтын байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  • халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх,
  • Шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа зүүсэн эсэхийг шалгаж нэвтрүүлэх,
  • Шалгалт авч байгаа багш нар амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөх,
  • Шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй багш, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах зэрэг зөвлөмжийг өгсөн. Түүнчлэн шалгуулагчийн биеийн халууныг үзэхэд 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулж, ЭЕШ өгөх боломжийг олгох нь зөв гэдгийг онцлов.

Мөн тэрбээр "Сургууль, цэцэрлэгүүд сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө дотоод хяналтаа сайжруулж, халдвар хамгаалалтыг сайтар хийх шаардлагатай. Анги танхимын сандал ширээ 1.5 метр зайтай байж, нэг ангид 20 хүүхэд суухаар төлөвлөж ажиллах зөвлөмжийг өгсөн. Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй 240 сургуулийн 53 хувь нь зориулалтын гал тогоотой, огт гал тогоо байхгүй гурван сургууль байдаг бол үлдсэн нь зориулалтын бус гал тогоотой" гэв.

Мөн энэ үеэр барилгын угсралтын ажлын талбар дээр хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулав. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах 81 барилга угсралтын ажилд шалгалт хийсэн байна. Барилгын ажил хийхдээ хамгаалалтын түр хашаа татаж, тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой. Эдгээрээс 38-аас нь зөрчил илэрсэн. Ажлын байранд дээр ажиллаж байгаа ажилчдыг стандартын хувцас хэрэгсэл өмсүүлж, хамгаалах хэрэгсэл ашиглаагүй байсан гэдгийг улсын байцаагч хэллээ.

Мөн тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд агнахыг хуулиар хориглосон байгаа. Дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар албаныхан 24 цагаар ажиллаж байна. Хориглосон хугацаанд 2020 онд 165, 2021 онд 61 зөрчил илрүүлжээ. Хяналт шалгалтаар 73 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ. Зөрчил Ховд, Завхан, Архангай зэрэг аймгуудаас тарвага тээвэрлэх зөрчил илэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж