70 давхрын оршуулгыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно | News.MN

70 давхрын оршуулгыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

70 давхрын оршуулгыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

70 давхрын оршуулгыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн  Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.

Самбалхүндэвийн  буюу 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдыг нутаглуулсаар ирсэн. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна. Тус онд  хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.

Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгасан. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор дээрх ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч огт хэрэгжээгүй өнөөг хүрсэн байна.

Уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр мөн танилцууллаа. Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Төсөлд нийт 10 га газрыг хамрах бөгөөд үүнд, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэрэг багтаа аж.

АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН АШГААС 221.743.3 ТӨГРӨГИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ

Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2020 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас энэ онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь, хэмжээг батлах асуудлыг хэлэлцлээ.

Өнгөрсөн жил нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”, “Хот төлөвлөлт судалгааны институт” зэрэг гурван байгууллага ашигтай ажилласан бөгөөд эдгээрийн цэвэр ашгаас нийт 221.743.3 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцсоныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм.

Нийслэлийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй нь 15 байна. Харин өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байдгаас хоёрыг нь менежментийн хувьчлалын жагсаалтад оруулаад байгаа аж. Өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулсан 15 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нийт 52.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР БАЙРЛУУЛНА

Мөн хуралдаанаар Ардын уран зохиолч, Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавын гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг байрлуулах тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ш.Сүрэнжав агсан нь 2018 онд буюу 80 насандаа таалал төгссөн бөгөөд түүний дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг нэрт яруу найрагчийн амьдарч байсан байранд байрлуулах хүсэлтийг гэр бүл, үр хүүхдүүд нь ирүүлсэн аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 120 мянгатын 2 дугаар байранд хүндэтгэлийн самбарыг байрлуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардлыг Ш.Сүрэнжав агсны гэр бүлийнхэн хариуцах юм. Уг төслийг тэргүүлэгчдийн олонх нь дэмжив.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-18 162.247.74.74

>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

zochin 2021-08-18 192.82.74.112

ehleegui l baigaa um uu, yarisanaar ni bol ali ert duuschihsan baimaar m

Avatar

Зочин 2021-08-18 64.119.26.141

ҮҮнийг зайлуулж цэгцлэх хэрэгтэй. Шөнө орой бол эвгүй дуу гарч, хүн амьтан нүхэнд унамаар болсон ба цэвэрлэж мод тарих нь зөв. Чацаргана , жимс тариад шүүс, тосны үйлдвэр хийгээд Хятад, Япон Со-д гаргах хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-08-18 202.55.191.130

Ene yaria chine ali deer 10 garan jiliim terdee garch bj bilee. Odoo ta nar bolih heregtei!!! uhsen humuuseer hurtel orolddog bolloo. Ene gazraa tsegtsel tsegtsen ugui bol bolih heregtei!!!. Yrun ch naan chine dursgaliin tsetserlegt hureelen hiigeed yamar nemertei gej hench tend chine ochij amarch zugaalalj hen negniige dursah n yul bol!!! Shuluuhand aa bol shashin nomiinhan daguu ene olon sharluudiig chandarlaj suvraga bosgoj hiivel iluu ur duntei zuil boloh biz!!!

Avatar

Зочин 2021-08-18 202.55.191.130

sunstei tsetserleg

Avatar

Зочин 2021-08-18 103.9.90.130

Улаанбаатар буян ХХК-д энэ том газрыг өгөх галт тэрэг 2 жилийн өмнөөс хөдөлж эхэлсэн. Нийслэлийн Захриагчийн ажлын албаны Хогны хэлтэс нь гардан зохон байгуулж байна

Avatar

Хотын унаган иргэн 2021-08-18 66.181.161.4

Оршуулгын газраар оролдохоос өөр ажил алга уу. Өндөр хөгжилтэй Япон, Швейцарь, Англи зэрэг орнуудад хот дотроо байж л байдаг шүү. Гол арчлах моджуулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж