ЗГ: Ерөнхий сайдын удирдах 5 үндэсний хороог байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

ЗГ: Ерөнхий сайдын удирдах 5 үндэсний хороог байгуулна

ЗГ: Ерөнхий сайдын удирдах 5 үндэсний хороог байгуулна

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2021.08.18/  09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар  хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлах юм. Эдгээр хороог Ерөнхий сайд өөрөө удирдана гэдгээ тодотгосон юм.

Засгийн газрын хуралдаанаар,

-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,

-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо

-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо

-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж