Ховд аймагт Covid-19 халдварын дельта вирусийн 11 тохиолдол илэрчээ. Баян-Өлгий аймагт дельта вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн вирус орж ирсэн эсэхийг илрүүлэх зорилгоор Covid-19-ийн халдвартай 50 иргэний сорьцыг наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-рүү явуулсан байна. Эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11-ээс нь дельта вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээж байгааг орон нутгаас мэдээллээ.
Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 15-наас 24-нийг хүртэл тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар хаасан юм.
Зочин 2021-08-18 162.247.74.74
>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-18 203.91.115.40
Одоо хатуу хөл хорио тогтоохгүй бол оройтоно Ямар ч хяналтгүй орон нутагт вирус ихээр тарж бна
Зочин 2021-08-18 202.126.89.79
Yurunhiilugch nertei hujaagiin utsan huuheldein hiij baigaa ajil
Зочин 2021-08-18 192.82.82.247
Овоо тахилга дельта вирус бэлэглэжээ.