Ховд аймагт Covid-19 халдварын дельта вирусийн 11 тохиолдол илэрчээ. Баян-Өлгий аймагт дельта вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн вирус орж ирсэн эсэхийг илрүүлэх зорилгоор Covid-19-ийн халдвартай 50 иргэний сорьцыг наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-рүү явуулсан байна. Эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11-ээс нь дельта вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээж байгааг орон нутгаас мэдээллээ.
Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 15-наас 24-нийг хүртэл тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар хаасан юм.
Холбоотой мэдээ