"Дорнын эдийн засгийн форум" ирэх сарын 2-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

"Дорнын эдийн засгийн форум" ирэх сарын 2-нд эхэлнэ

"Дорнын эдийн засгийн форум" ирэх сарын 2-нд эхэлнэ

"Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VI чуулган уламжлал ёсоор ирэх сарын 2-ноос 4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болно. Энэ удаагийн чуулганаар дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын үр дагаврыг даван туулах, шийдэх гарцыг эрэлхийлэх ажээ.

Чуулган “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулагдах юм байна.

“Дорнын эдийн засгийн форум” чуулганы хүрээнд энэ онд тохиож буй Монгол Улс, ОХУ хоёр улсын хооронд дипломат харилцаа байгуулж тогтоосны 100 жилийн ойтой холбогдуулж “Орос-Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага-100 жилийн ой” эрдэм шинжилгээний бага хурал болж хоёр орны түүхэн харилцааг өгүүлсэн үзэсгэлэнг дэлгэх ажээ.

Энэ удаагийн чуулганаар ОХУ-ын болон гадаад улсуудын томоохон компанийн төлөөлөгчдийн хооронд бизнесийн уулзалт зохион байгуулагдахаас гадна Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын бага хурал, Их Евразийн түншлэл байгуулах тухай хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Дорнын эдийн засгийн ээлжит чуулган уламжлал ёсоор зохион байгуулагдах ёстой байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж