“Хариуцлагын гэрээ” ААН-г дарамтлах хэрэгсэл үү? | News.MN

“Хариуцлагын гэрээ” ААН-г дарамтлах хэрэгсэл үү?

“Хариуцлагын гэрээ” ААН-г дарамтлах хэрэгсэл үү?

“Хариуцлагын гэрээ” ААН-г дарамтлах хэрэгсэл үү?

“Хариуцлагын гэрээний агуулга нь ажиллавал ажилла. Үгүй бол хаалгаа барь гэж байна. Орлоготой байх, ажилчдадаа цалин олгохын тулд “Хариуцлагын гэрээ”-г хүлээн зөвшөөрч байгуулсан” хэмээн хотын төвд байрлах лаунжны эзэн хэлэв. Учир нь таван удаагийн хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүд /ААН/ амь тавихад ойрхон байна. 

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/  гаргасан судалгаагаар өнгөрсөн 2020 онд хөл хорионы улмаас 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсч, ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянга хол давжээ.

Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй. Тиймээс нийслэлийн удирдлагууд “Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, баар зэрэг ААН, иргэнтэй байгуулж үе шаттай нээсэн юм. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн даваа гаригт номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж нээнэ гэдгийг хотын дарга дуулгав.  Гэхдээ өнөөдрийг хүртэл гэрээгээ байгуулаагүй учраас хэзээ нээх нь тодорхойгүй  гэдгийг кино театрын ажилтнууд хэлж байна.

 Ямартай ч “хоригдсон” үйлчилгээний байгууллагуудын ихэнх нь үүдээ нээсэн ч “Хариуцлагын гэрээ”-г боловсруулалт  муутай гэдгийг шүүмжлэв.

ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЖ АЖИЛЛАХГҮЙ БОЛ ХААЛГАА БАРЬ ГЭЖ ТУЛГАСАН ГЭРЭЭ БОЛСОН

ААН-ийн төлөөлөл “Тус гэрээний 3.2.2-т зааснаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдал бий болгосон тохиолдолд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасны дагуу үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн зөрчлийг арилгах хүртэл түр зогсооно” гэж заасан. Иргэдийн хувьд халдвартай хүнтэй ойрын хавьтал болох эсхүл өөрөө шинжилгээ өгснөөр Covid-19 халдвар авсан гэдгээ мэддэг. Үүнээс өөрөөр хаанаас, хэнээс халдвар авснаа мэдэхгүй. Гэтэл тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн халдвар авсан нь батлагдвал үйл ажиллагааг бүхэлд нь хаах хүртэл арга хэмжээ авна гэдэг нь хавчин боосон үйлдэл болсон төдийгүй ялих, шалихгүй шалтгаанаар хувийн хэвшлийг төрийн албаныхан дарамтлах, хүнд суртал бий болгох, авлига авах бас нэгэн хэрэгсэл болгож болзошгүй бичиг баримт болчихжээ. 

Мөн гэрээнд “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.10-т заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр энэхүү гэрээг зөрчсөний улмаас үйлчлүүлэгч иргэн халдвар авсан нь тогтоогдсон тохиолдолд учирсан хохирол хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцна” гэж заасан. Энэ нь нотлогдох боломжгүй төвөгтэй асуудал. Энэхүү гэрээний зүйл заалтыг зөрчвөл ААН-ийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцална. Ерөнхийдөө шаардлага биелүүлж ажиллахгүй бол хаалгаа барь гэж тулгасан гэрээ болсон” гэлээ.

ГЭРЭЭНД ХААЖ БООЖ, ДАРАМТАЛСАН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:  -“Хариуцлагын гэрээ” байгуулснаар тухайн байгууллагын заалаар үйлчилгээ явуулах эрх нь нээгдэнэ. Хэрэв хяналт шалгалтаар хариуцлагын гэрээ байгуулалгүй заалаар үйлчилгээ явуулсан нь илэрвэл үйл ажиллагааг нь хаана. Хуулийн этгээд эрхээ эдэлж байгаа бол хүлээсэн үүргээ ч биелүүлэх ёстой. “Хариуцлагын гэрээ” бол үйлчилгээний байгууллагуудыг хариуцлагатай байлгах зорилготой. Тиймээс гэрээнд хааж боож, дарамталсан зүйл огт байхгүй. Мөн гэрээ байгуулсан бол дөрвөн хувь гэрээний нэг хувийг нь ААН-д өгч байгаа.

Ерөнхийдөө "Хариуцлагын гэрээ"-нд заалаар 50 хувиас хэтрэхгүй үйлчилгээ явуулах, ширээ алгасах, вакцины бүрэн тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон хүнийг ажиллуулах болон үйлчлэх зэрэг халдвар хамгааллын энгийн дүрмийг тусгасан. Төр ажлаа хийж байна. ААН-үүд үүргээ биелүүлж чадахгүй байна. Төр, хувийн хэвшил, иргэн гурван талаас хичээвэл цар тахлыг даван туулна. Төр өөрөөс хамаарах ажлаа хийгээд байхад ААН, хувь иргэн ухамсаргүй, шаардлага биелүүлэхгүй бол цар тахлын ард гарахгүй. Халдварыг хамтдаа давна гэдгийг хувийн хэвшлийнхэн ойлгохгүй байна” гэдгийг онцлов.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ СУНГУУЛАХЫН ТУЛД ХЭЭЛ, ХАХУУЛЬ ӨГӨХГҮЙ Л  БОЛ ХӨДӨЛДӨГГҮЙ

Хотын төвд байрлах рестораны ажилтан “Өмнө нь 22.00 цаг хүртэл ажилладаг байхад хэцүү байсан. Хүмүүс 20.00 цагт орж ирээд захиалгаа өгөөд байж байтал сүүлийн захиалгаа авч  таардаг. Харин ажиллах цагийг 00.00 цаг болгосноор энэ төрлийн бизнес эрхлэгч нарийн ашиг нь 40-50 хувиар өссөн. Манайх  23.30 гэхэд тооцоо захиалгаа авч дуусаад хүмүүсээ гаргадаг. Харин 00.00 цаг жаахан өнгөрөхөд л цагдаа нар  тусгай зөвшөөрлийг чинь хураана гэж дарамталдаг болсон. Яриандаа халсан хүмүүс гарахгүй удах, тавьсан шаардлага хүлээж авахгүй үе байдаг. Үүнээс болоод согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө хураалгасан хэд, хэдэн ААН бий. Тиймээс харилцаагаа сайжруулахын тулд төрийн байгууллагуудын ажилтны гарыг цайлгадаг нь нууц биш. Тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд хээл, хахууль өгөхгүй л  бол хөдөлдөггүй. Хууль дүрмээрээ явбал хэзээ ч тусгай зөвшөөрөл сунгахгүй. Заавал таньдаг мэддэг хүнээ  ашиглаж байж л ажлаа бүтээхгүй бол бусдаар ямар ч боломжгүй. Үүнийг буруу тогтолцоо гэдгийг хүн бүр мэддэг. Гэсэн  ч өнөөдрийг хүртэл ямар ч эрх баригч нам үүнийг арилгаж чадаагүй. ААН-үүд буруу гэдгийг нь мэддэг ч амьдрахын тулд хахууль өгөхөөс  өөр аргагүй. Ер нь ААН-үүд дарамт, шахалт дунд л ажиллаж байна” гэв.

Ямартай ч наймдугаар сарын 13-нд МҮХАҮТ , 60 орчим бизнесийн төлөөлөл авлигыг бууруулах талаарх өөрсдийн саналаа Авлигатай тэмцэх газрын удирдлагад хүргүүлжээ. Төрийн байгууллагатай харьцахад тулгарч буй хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс  ААН өөрсдийгөө хамгаалах цаг болсон гэдгийг тэд онцолсон  байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-18 162.247.74.74

>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Бухимдаа 2021-08-18 103.26.193.86

Хариуцлагагүй хүмүүс л хариуцлагаас айдаг. Энэ улс орныг тэд л сүйдэлнэ. Ингүүлэх хүсэлтэн нэг бус байгаа нь эндээс харагдаж байна.

Avatar

Зочин 2021-08-18 66.181.178.212

Танай сайт Монголд одоо юу юунаас илүү хариуцлага хэрэгтэй байгааг яагаад эсэргүүцэж ухвар мөчид олныг турхирах гээл байна аа?

Avatar

Хаха 2021-08-18 202.21.109.93

ЯАГААД ҮНЭНИЙГ БИЧСЭН ТӨЛӨӨ

Avatar

зочин 2021-08-18 192.82.81.115

Төрийн байгууллага руу ороод коронагийн халдвар авсан бол төрийн байгууллага бас хариуцлага хүлээх ёстой.Хувийн аж ахуйн нэгж хариуцлага хүлээдэг, төрийн байгууллага хүлээдэггүй байж болохгүй!!! Шударга л байх ёстой.

Avatar

Зочин 2021-08-18 202.21.109.93

ГАДААД ЯВЖ АЖИЛЛАСАН ДЭЭР

Avatar

Зочин 2021-08-18 103.50.206.95

Тог усны мөнгийг нь хөнгөллөө ингээд байхад босоод ирж чадахгүй бол анхнаасаа л луйварддаг бизнес байсан гэсэн үг дээ.

Avatar

Зочин 2021-08-18 202.21.109.93

ГАДААДАД ОЧИОД АЖИЛ ДЭР

Avatar

Зочин 2021-08-18 202.9.40.175

Төр засгийн бодлогыг эсрэг зүйл дандаа нийтэлж байдаг танай сайт арга барилаа өөрчил. Монголд хариуцлага юу юунаас илүү чухал байна. Хариуцлага гэдэг зүйл манайд алга болоод удаж байна.

Avatar

иргэн 2021-08-18 202.126.88.197

хариуцлагын гэрээ ер нь энгийн үед ч байхёстой. угаасаа энэ хэдэн баар сав нэртэй монголыг архинд живүүлж байгаа газрудад маш өнөдөр татвар камер хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-18 66.181.165.44

yu h*****d baigaa yum. jinhene arhichid bar savand arhi uudag gej bodoo yu. ted chine heseg bulgeeree niilj gudamj oron ger hashaa horoondoo arhidaj huuhed emegteichuudiig huchirhiildeg yum. tatvar camer r daramtalj hahuuli avahad l tus bolno. yor ni hyanalt shalgalt toriin ner barisan hulgaichdiig l tejeedeg. tatvariin orlogiin toriin nereer luivarchid l tusul tender tusuv nereer hulgaildagshd erguu mal mine

Avatar

Зочин 2021-08-18 192.82.70.11

Irged, urh ail huviaraa biznes hiij bolohgui ee. Zaaval tom tolgoi oligarhuudiig biznesiin hereglegch boloh yostoi shuu. Yag rosneftiin benziniig mongold oruulj irehiig yurunhii said asan Su.Batboldiin egch ni atgadag shig.

Avatar

Зочин 2021-08-18 192.82.72.13

Цагдаа гэсэн өлөн хүмүүсээ аж ахуйн нэгжүүдээс хол байлгамаар байна. 12 цагт хаахад 12 цаг 01 минутанд өлөн царайлсан цагдаа орж ирээд мөнгө нэхээд томроод ирдэг. Ийм цагдаа гэмт хэрэгтэйгээ тэмцэхгүй мөнгө л хайж явдаг. Ядаж тэр өлөн цагдаа нь 1 цагаас шалгаж яв л даа. Ресторанууд хүмүүсээ гаргах гээд ядаж байх үеэр тэгж новшордог

Avatar

Зочин 2021-08-18 202.9.46.35

Хариуцлагатай байж чадахгүй бол шууд хаах хэрэгтэй. Тэр эзэнгүй арал дээрээ очиж АА нэгжээ байгуулна биз. Мөн биз.

Avatar

Зочин 2021-08-18 202.126.94.99

Дарангуйлал!!! Бас вакцин шалгаж, уйлчлэгчээ хеене!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж