"Сурах бичгийн тендер зарлахгүй" | News.MN

"Сурах бичгийн тендер зарлахгүй"

"Сурах бичгийн тендер зарлахгүй"

Харин 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд 6-12 дугаар ангийн нийт сурагчдын 60 хүртэлх хувийг түрээсийн сурах бичгээр хангаж, хуучин хэвлэлтийн номуудыг ашиглахаар болжээ. Хичээлд шаардлагатай тохиолдолд сурагчид “Econtent.edu.mn” сайтад хандаж сурах бичиг ашиглах боломжтой гэнэ.

"Сурах бичгийн тендер зарлахгүй"

Боловсрол шинжлэх ухааны яам жил бүр ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичигт зориулж тендер зарладаг. 2021-2022 оны хичээлийн жилд эдийн засаг болоод халдварын нөхцөл байдлаас шалтгаалж энэ ажлыг цуцалжээ. Хэдийгээр салбар яамнаас төсөвлөсөн хөрөнгө улсын хэмжээнд сурч байгаа бүх хүүхдийг сурах бичгээр хангах хэмжээнд хүрдэггүй ч аргалж байгаад л тендер явуулж, хэвлэх үйлдвэрүүдийг шалгаруулдаг байсан. Харин энэ жил танхим, онлайн хосолсон хэлбэрээр орох учраас боловсролын салбарт ч мөн цахим шинэчлэлтийн ажлыг зохион байгуулж байна.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр, сурах бичгийг хэвлэх үйлдвэрийн тендер жил бүр явагддаг. Энэ хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдлаас хамаарч танхим, цахим хэлбэрийн хосолсон сургалт явагдах төлөвлөгөөг гаргасан. Тиймээс сурах бичгийн тендер зарлах ажлыг энэ жил цуцалсан. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 1-5-р ангийн сурах бичиг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх ажилд 1-1.7 тэрбум төгрөг, шинээр зохиох сурах бичиг хэвлэн нийлүүлэхэд 450-465 сая төгрөг, 10-12 ангийн сурах бичиг, багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг хангалтаар хэвлэн нийлүүлэхэд 480-505 сая төгрөгийн  төсөвт өртөгтэй тендер зарлаж, хэвлэх үйлдвэрүүдийг шалгаруулдаг байлаа. Харин 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд 6-12 дугаар ангийн нийт сурагчдын 60 хүртэлх хувийг түрээсийн сурах бичгээр хангаж, хуучин хэвлэлтийн номуудыг ашиглахаар болсон. Хичээлд шаардлагатай тохиолдолд сурагчид “Econtent.edu.mn” сайтад хандаж сурах бичиг ашиглах боломжтой. Энэхүү сайтад 1-12 дугаар ангийн бүх сурах бичиг, хэрэглэгдэхүүн буюу гарын авлага бий. Мэдээж сурах бичиг түрээслэх, цахим номын санг ашиглах нь сурагч болоод эцэг эхчүүдийн сонголт. Гэхдээ яамны зүгээс аль болох хүүхэд, эцэг эхчүүд сургалтын нөхцөл байдалтай холбоотой үе шаттай зохицуулалтыг хийхийг хичээж байгаа гэсэн юм.

Харин нийслэлийн Боловсролын газраас сурах бичгийн талаар асуухад хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор цахим хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар цахим элсэлт, төгсөлт болон сурах бичгийн асуудлыг цэгцтэй болгох зохицуулах үүрэг даалгаврыг Ж.Гантулга дарга өгсөн. Одоогоор элсэлтийн бүртгэл эхлээд явж байна. Бусад бэлтгэл ажлуудыг хангаж, хэрэгжилтийг хянаж байгаа. Сурах бичгийг дахин шинээр хэвлэх, нэмж хэвлэх бус өмнөх жилүүдэд ашиглаж байсан сурах бичгээр хангаж, цахим номын фондыг түлхүү хэрэглэх тал дээр анхаарч байгаа гэлээ.

Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718 мянга 817 сурагч суралцах статистик бий. Үүнээс 342 мянган сурагч нь нийслэлд хамаарч байгаа. Ямартай ч сурах бичгийн хүрэлцээ хангалттай гэж тооцоолж байгаа бөгөөд шаардлагатай, зорилтот бүлгийн хүүхдүүдэд түрээсийн сурах бичгийг олгож бусад хүүхдүүдийг цахим номын санг ашиглахыг санал болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ойролцоогоор нэг жилд 2.3-2.6 тэрбум төгрөгийг сурах бичгийн тендерт зарцуулдаг байсан төсөв боловсролын яамнаас хасагдсан байна. Тэгвэл энэ хэмнэсэн төсвийн мөнгөөр шаардлагатай бусад хэрэглэгдэхүүнийг яам хангах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тендер бүрд тогтмол ялдаг байсан 10 гаруй томоохон хэвлэх үйлдвэрүүдийн төлөвлөгөө мөн адил унажээ. Тэгвэл тендерт төсөвлөдөг  мөнгийг цахим номын санд ашиглах уу, 5/9 системийн үеэр ашиглах шинэ хэрэглэгдэхүүнд зарцуулах уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-18 162.247.74.74

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-18 202.55.191.130

ashgui mungu iddeg 1 arga ni haagdaj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж