Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана | News.MN

Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана

Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 20-р хороо, Шар хоолой орчимд газар эзэмших зөвшөөрөл аваагүй ч хашаа, хайс барьсан газруудын нөхцөл байдлыг шалгалаа. Тухайлбал, Шар хоолой Далхитын аманд газар эзэмших зөвшөөрөл аваагүй ч хашаа барьсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Иргэд амарч зугаалах, мал амьтан чөлөөтэй нэвтрэх боломжгүй болгосон дээрх газруудыг нэн даруй буулгаж, зөрчлийг арилгуулах талаар Баянзүрх дүүргийн газрын албанд чиглэл өглөө.

Зохих ёсны зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах болно. Харин зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцож, цаашлаад зөв төлөвлөлт хийж, иргэдээ ая тухтай, эрүүл орчинд амьдруулах болно гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-17 103.10.23.157

Зуслантайгаа зууралдсаар байгаад зуныг дуусгалаашдээ хотын түгжрэл 000 зогсолт болох гэж бнашүү дарга нэртэй луйварчдаа

Avatar

монгол 2021-08-17 202.131.245.34

Заавал сайд, дарга ирж үүрэг өгч байж зөрчил арилгадаг болсон юм уу. Байнгын хяналт шалгалт хийж байх нь Газрын албаны үндсэн үүрэгт ажил нь биз дээ.

Avatar

Зочин 2021-08-17 103.50.206.95

Иргэдээ жоохон идэвхтэй байгаад өгөөч, алхдаг замд чинь машин хөндлөн зогссон, хашаа хайстай, чулуу довжоогоор саад хийцэн ер нь л хүндрэлтэй бүхнээ мэдээллээч урьд нь үлийгээ хийж байсан юм. Алхах ч газаргүй 10 жил боллоо шд.

Avatar

Ногоон бүс 2021-08-17 202.21.117.194

Зуслангуудад ногоон бүсийг нээлттэй болгооч оо

Avatar

Иргэн 2021-08-17 202.9.46.244

Даргаа Баянаа аваргын хашааг яах вэ? Олон жил дураараа дуриглаа даа???

Avatar

Зочин 2021-08-17 192.82.78.146

байж байг ээ ! өндөр настай хүн…

Avatar

Зочин 2021-08-17 185.220.101.20

== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Хуцалгүй наад газрын албаныханыгаа л шалга 2021-08-17 66.181.189.107

Ард иргэд нээх дураараа газар аваад бсан юм бол бхгүй. Наад газрын албаныхан чинь л хийсэн хэрэг

Avatar

Зочин 2021-08-17 202.126.89.143

ҮНЭН БОЛ САЙН Л БАЙНА, МОД РУУ ОРУУЛЖ БАРЬСАН БАЙШИНГУУДЫГ Ч БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ, ХУУЛЬ ГЭЖ ЮМ БАЙДАГ БОЛ

Avatar

Зочин 2021-08-17 202.21.108.27

Уул, мод хааж модон дотор барьсан хашаа байшингуудыг буулгаж варвар айлуудаас нийтийн эзэмшил ногоон бүсийн чөлөөлж өгнө үү. Хохиролыг нь хууль бус зөвшөөрөл өгсөн Газрын албаны байцаагчид хариуцах хуультай. Зөвшөөрөлгүй бол асуудалгүй бүрэн буулгаж газар чөлөөлөх үүрэг нь улсад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж