Гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвага хадгалж байгаад баригджээ | News.MN

Гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвага хадгалж байгаад баригджээ

Гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвага хадгалж байгаад баригджээ

Гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвага хадгалж байгаад баригджээ

Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан иргэний үйлдлийг өнөөдөр (2021.08.17) илрүүлжээ. Тус зөрчилд хяналт шалгалт хийж, хуульд заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Шалгалтын явцад хураагдсан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэн, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон.

Гэвч иргэд хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг ихээр үйлдэж байгаа тул хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт:

Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Иймд иргэд та бүхэн Covid-19, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, гарал үүслийн бичиггүй тарваганы мах идэх, худалдаалахгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-17 88.230.57.174

Коронагийн дээр бас тарваган тахал тарааж УБ-ыг сөнөөх гэсэн хорон санаатнуудыг хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрөх хэрэггүй. Хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа тул хэдэн жилээр хорих арга хэмжээ аваачээ! Шийтгэл нь багадаад оркууд даварч УБ-ыг сөнөөх гэж байна шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-08-17 185.220.101.20

======Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

boliochee 2021-08-17 126.35.66.209

yanaa iim sonin amitan idej yadag bnaa

Avatar

Nam bus irgen 2021-08-17 202.126.88.64

Yasan ih shunaltai hulgaichuud vee? Gants neg bol bas yahav. Ui olnoor ni hyadaad lalruud.

Avatar

Зочин 2021-08-17 103.57.94.228

Монголын хэвлэл, мэдээлэл, сэтгүүлчдийн боловсрол, ур чадвар, мэдрэмжийг тодорхойлсон бичлэг байна. Мөн ч хэцүү байна даа.
Хошин шог урлагийн жүжигчид бэлэн зохиомжтой боллоо.

Avatar

Зочин 2021-08-17 192.82.78.146

ХУУЛИАР АГНАХ БОРЛУУЛАХ ИДЭХИЙГ НЬ БҮГДИЙГ ХОРЬЧООД БАЙХАД ҮХСЭНИЙ ЧИНЬ ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГ МИЧИГ ВЭ

Avatar

шүүмжлэгч 2021-08-17 86.191.251.59

ДҮҮРЧИХЧИХСЭН "ХУЛГАЙЧ" АНЧИН ЮМДАА, ТЭР БИЧГИЙГ НЬ БАС ХУЛГАЙЛЧИХГҮЙ ЭСВЭЛ ХУУРАМЧААР ҮЙЛДЧИХГҮЙ.

Avatar

Зочин 2021-08-17 202.126.89.16

Гарал үүслийн бичигтэй бол болох баысан юм шиг ийм дэмий юм битгий бичиж бай

Avatar

болор 2021-08-17 88.125.80.192

тарвагануудаа иргэний үнэмлэх төрсөний гэрчилгээгээ биедээ авч явж бай л даа… тэгхгүй бол та нарыг хураагаад бна ш дээ

Avatar

Зочин 2021-08-17 192.82.78.146

ха ха….. бас гэрлэлтийнхээ баталгааг авч явж байхгүй бол… та нарт дуртай нь олон байгаа шүү!!!

Avatar

Зочин 2021-08-17 103.26.195.102

tiimee bichig barimtaa biedee avch yavdaggui haruitslaggui tarvagnuudiig yaltai ch bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж