Гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвага хадгалж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвага хадгалж байгаад баригджээ

Гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвага хадгалж байгаад баригджээ

Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарал үүслийн бичиггүй 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан иргэний үйлдлийг өнөөдөр (2021.08.17) илрүүлжээ. Тус зөрчилд хяналт шалгалт хийж, хуульд заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Шалгалтын явцад хураагдсан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэн, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон.

Гэвч иргэд хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг ихээр үйлдэж байгаа тул хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт:

Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Иймд иргэд та бүхэн Covid-19, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, гарал үүслийн бичиггүй тарваганы мах идэх, худалдаалахгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж