Талибанчууд Кабулыг эзлэн, АНУ-ын дэмжлэгтэй засгийн газрыг унагасны дараа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Даваа гаригт "Афганистан иргэдийн хүсэл, сонголтыг хүндэтгэх болно" гэж мэдээлэв. Энэ нь зэвсэгт бүлэглэл Афганистаны ерөнхийлөгчийн ордныг эзэлсний дараа Бээжингээс байр сууриа илэрхийлсэн анхны мэдэгдэл байв. Энэхүү мэдэгдлээрээ Хятад улс Талибаны удирдсан засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Тодруулбал, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин "Афганистан түүхэнд тэмдэглэгдэх томоохон өөрчлөлт хийлээ. Бид Афганистаны ард түмний хүсэл, сонголтыг хүндэтгэж байна" гэж хэлжээ. Хятад, Талибан хоёрын хамтын ажиллагаа Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутгийн Уйгур болон бусад Исламын шашинт цөөнхүүдийн эрх ашгийн асуудлаар тодорхойлогдож болохыг "Таймс" сэтгүүл онцолсон юм.
Талибаны өндөр албан тушаалтнууд өнгөрсөн сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзалт хийх үеэрээ Шинжаан Уйгурын асуудлаар Хятадын эсрэг аливаа үйл ажиллагаа явуулахгүй гэдэг амлалт өгч байв.
Эх сурвалж: AXIOS
Холбоотой мэдээ